May 5, 2009

Дуртай юм

by эвлүүлж чадвал хожно

Миний дуртай нээх гоё юм байдын. Орондоо орж байгаад, ганц нэг амттан хүлхэж байгаад эхлэнэ дээ. Улайрч улайрч байгаад нэг мэдэхэд нам унтааский, давсанд гүйгээский.. За тэгээд нэх өдөр бүр хийгээд байх зав зай нь гарахгүй юм даа. Дарга цэргүүдийнхээ хажууд ийм юм хийгээд сууж байвал бббббөөн юм болох биз.

За за юун хэрэгт дуртай юм бэ. Ном унших дуртай л хүн байгаа биз. Нэх сэтгэлд үлдсэн өгүүллэг байдын. уншаагүй хүн байвал уншаарай би 2 ч удаа уншиж байсын. Д.Намдаг хэмээх алтан үзэгтний жинхэнэ тархины уран бүтээл бөлгөө. Тавтай сууж таалан соёрхмой.
ХЄГШИН ЧОНО УЛЬСАН НЬ

Зуны дунд сарын арван тавнаа vдшийн сар єндийнхтэй яахан адил байдагсан билээ. Нар жаргахаас аль хэдийн гараад vдшийн цагаан гэгээ тасрах vед бараг тэнгэрийн оронд хадан манхайж байдаг бус уу. Сvvн цагаан гэрэлд нь євс ургамал, навч цэцэг, уул толгод, дов сондуул цєм бараан сvvдрээ баруун хойш хаян нам гvм нойрсдогсон.
Одоо би ийм нэгэн цаг vеэс эхлэн єгvvлэх зvйлдээ оръё.
Уг газрын байдал хангай говийн зааг, нам доор газар бєгєєд тэр дунд Дулаан хайрхан хэмээх гурван хэсэг огцом оргилтой уул ємнєє байгаа Таргатын тал гэгчийг нам тайвнаар ширтэх мэт бараагнан сvндэрлэнэ. Уг нь энэ уул тєдий том биш боловч євєл, хаврын цагийн хатууд адуу малыг нємєрдvvлэн бараадуулахад таатай байдаг тул “Дулаан” гэж нэрлээд зогссонгvй “Хайрхан” гэдэг хvндэт цол єргєн алдаршуулсан ажээ.
Гэтэл бас Дулаан хайрханы дундах оргилын баруун энгэрт дээрээ vй тvмэн жилийн турш хурц нарнаа шарагдан элэгдэж, хvрэн єнгєтэй болсон хэдэн том хадтай нэгэн сvрхий ганга байдгийг мєн нутгийнхан андахгvйгээр барахгvй, бага балчир насандаа ишиг хурга асаан, дээр нь эрхлэн тоглож байгаагvй хvн ховор юм. Гэвч эдгээр хаддын нэгний нь доор байдаг харанхуй хєндийн мухарт нэг чоно байрлаад хэдэн жил болж байгааг хэн нь ч мэддэггvй байлаа.
Yнэндээ тэр чоно маш хашир, дээрээ ишиг хурга майлалдан тонгочин тоглоход идэхийг бодохоосоо илvv “за энэ ч яамай!” гэж бодон уг мухартаа шигдэх бєгєєд, ер нь ан эргvvлэхдээ хажуу хавиргаа хадрахыг цээрлэх тул тэртээ ємнєх Таргатын талыг гvнээ гатлан Жирэмний нуруу, Даравгай, Могой, Дагналтайн дэрс зэрэг газруудад хvрдэг байлаа. Хойшоо гэвэл, Шавартайн дєрєлж, Салхит хад гэгчийг єнгєрєн Yйзэн хvрэн, Арвайн тал, Єлзийт єндєр хvрнэ.
Тєрж єссєн нутаг нь гэвэл энэ Дулаан хайрхан мєн. Анх тєрєхдєє ар бэлд нь тєрєв. Идэр залуудаа эгц цавчим ирмэгт нь орогноод, эцсийн гурван жил арга буюу авирах хєлийн чадал доройтсон учир євєр энгэрт нь хоргодох болжээ. Эр чадал барагдахын сацуугаар илч дулааны амьсгал хvvршсэн нь жигтэйхэн. Єнгєрсєн євлийн хvйтнийг арай чарай давсан бєгєєд, одоо ид зуны халуун боловч эрт цагийн байдлаар хэл гарган аахилуулах халууныг vзсэнгvй. Гагцхvv єнєєдєр vдээс хойш ашгvй нэг бие тавигдан халуун болсон боловч, агаар хvндрэн бvгчимдэж, унтаж амрахад нь багагvй саад болсон байлаа. Энэ чухам юуны дохио болохыг мань хєгшин єєрийн биеэр олонтаа vзэн шалгаруулсан туршлагаараа тааварлах ажээ.
Yдшийн цагаан гэгээ тасармагц чийг давсан хєндийнхєє мухраас сугаран гарав. Идэр залуудаа сайх чоно магнай тэнэгэр, хошуу урт, хєл шулуун, тавхай том, биеийн ерєнхий байдал давилуун боловч толгой бєгс, цээж тэнцvv, тэр мєртєє араа соёоны талаар онцгой, хамар ба амны арьс тасан хар болж ирээд ар сэрвээ зоогоо дагасан хvрэн хар єнгийн гоц сайхан сахлаа сортой байсан бєгєєд, энэ бvхний нь хvний байдлаар жишээлэн єгvvлэхэд, гялалзсан царайтай, яралзсан шvдтэй, гунхсан нуруутай, суналзсан гэзэгтэй, эрийн гурван наадамд очвоос тvрvvлэх нь эс боловч, vзvvр булаалдах тэнхэлтэй хорвоод хорь гучаар биш, хоёр гурван тєдийхєн байдаг сайхан эрсийн нэг гэлтэй. Одоо гэвэл сайх хєгшинд тэр бvхнээс нь vлдсэн юм алга. Нvдний гал бууран, шvдний ир элэгдэж, vс зулбан, зvс зэгэл, эцэж турсны хувьд ясан хэдрэг ээ. Энэ бол байгалийн хууль. Байгаль бол єгье гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгvй єгєєд эцэст нь мєн л хайр найргvй буцаан авдаг нь энээ. Нєгєє талаар байгаль, аливаа амьтныг амьдрахын тєлєє ямагт зvтгvvлэхдээ амь биенд нь хvрэх аюулт бэрхшээлvvдийг цаг vргэлж тулган, санах, сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах бvх ухааныг олгоод тvvнэээ эцэст нь мєн буцаан авдаг хуультай. Энэ ёсоор хєгшин чоно vзэхийн ихийг vзэх завшаандаа ухаарахын ихийг ухаарав. Гэвч энэ ухаанаа байгаль авгайд алдаагvй байгаа бєгєєд алдахаасаа ємнє нас барах ч байж мэдэх юм
Хєгшин чоно алгуур дээш авиран хадны оройд гарч, толгой дээш татан тэнгэрийн байдлыг ажив. Дулаан хайрханы зvvн талын шовхны цаанаас навсарсан хар vvлний тvрvvч цухуйх аж. Хєгшин боохой “Ээ тийм, vдээс хойш бие минь айхтар чилээрхсэний учир энэ. Одоо удахгvй тvр зуурын ширvvн бороо орох нь лавтай. Ээ дээ энэ далим анд гарваас ам тосдох олз ч аяндаа шvv дээ!” гэж бодов. Дараа нь хойд борви нугалан оцойн сууж яар нэг зєн совин татахыг хvлээн тэнгэр ширтэв. Гэтэл ямар нэг зєн совин татахын оронд дээрх сар манхайхаараа манхайж, идэр залуугийн нь бахдалт явдлуудаас баахныг санагдуулав. Ингээд “явъя” гэж шийдэн улилаа.
Улих дуу нь ер чанга биш, хоосон торх салхинд дуугарах мэт ёнгинох боловч хадны цууриа дамжуулан бvхний сонорт хvргэх ажээ. Гэвч бас тэр улилт учиртай: “Явъя та минь, явъя!” гэж дахин давтан дуудах нь тэр байлаа. Хариуд нь баруун шовхын оройгоос идэр залуу чоно хvнгэнvvлэн улив. Дараа нь хєгшин чонын эрт урьддаа оршиж байсан дунд уулын ар бэлээс нэгэн єлєгчин чоно адтай нь аргагvй жингэнэн улисан бєгєєд тэр далимд бяцхан бэлтрэгнvvд нь дагалдан жингэнэлдэнэ. Хамгийн эцэст зvvн шовхын энгэрээс эмгэн чоно дорой дуугаар арай ядан улив. Ер эдгээр чононуудын ийнхvv ээлж дараалан улихын учир гэвэл, євгєн чонын “Явъя, таминь явъя!” гэсний хариуд “Тэгьеэ, таминь, тэгье!” гэсэн хариу байлаа.
Хєгшин чоно хальтрахаас болгоомжлон хєлєє аажуухнаар зєєн тавьсаар доош буулаа. Аадар бороо ч vнэхээр орох аж. Зvvн хойд зvгээс цухуйсан vvл тэр зvгээ бvрэн эзэлж, тvvний аясаар агаар улмаар хvндэрч єтєл хєгшний чилээрхсэн биеийг ядраахыг хэлэх vv! Гэвч дотор нь олз омог, ам тосдон гэдэс цадах явдал эргэлдэнэ.
Уулын бэлд буумагц газрын хєрс зєєлєн бор харгана ба нарийн цахилдгийн бутад залган авч vргэлжилнэ. Энэ дундуур минь хєгшин биеэ сул тавин шог шог шогшино.
Ер vvгээр явсан нь тоогvй олон бєгєєд явах бvрдээ тогтмол нэгэн бутан дээр хаяглан хурц шигтгээ шингэдэг байлаа. Одоо мєн тэр бутан дээрээ очиж хошуугаа шургуулан сайтар шалган шиншилж vзсэнээ ахин бас хаяглав. Энэ нь чухамдаа эргэх замдаа vнэр хєєн ул мєр хєєхєд нь хэрэгтэй байдаг байжээ.
Хойд уулнаас ардаа таван бэлтрэг дагуулсан идэр насны гичий айсуй явлаа. Энэ бол тvvний отгон охин бэлтрэг. Дєрвєн жилийн ємнє эхээс долуул тєрсний хоёр нь єсєн торнихоосоо ємнє vрэгджээ. Бусад нь аятай таатай єссєнийхєє эцэст эр нь эмийг, эм нь эрийг даган алга бол болсоор vлдсэн нь энэ бєгєєд vнэн чанартаа гэвэл энэ нь азарган чононд vл тоогдон байн байсаар єнгєрсєн жил айхтар ширvvн онгод орсны эрхээр дур мэдэн давхиж яваад, хаа газрын нэг юмтай нєгцєж, тэндээс дагуулж ирсэн аж. Yvнийг хараад хєгшин чоно ашгvй чи бэлтрэгнvvдээ дагуулаад ирэв vv. Болж дээ. Ер одоогоос эхлэн алст гарган ан ав эргvvлэн амь зуухыг сургахгvй бол хэзээ билээ дээ гэж дотор тэнийв. Тэгээд тэр гичийг ирмэгц хєгшин чоно ан хамры нь vнэрлэн долоов. Энэ нь гэвэл vрээ vнэсэн таалж байгаа нь бєгєєд бэлтрэгvvд єєрийн нь тойрон биенд нь асан авиран ноолох нь мєн ч хєгшин эцэгдээ эрхэлж байгаа болох тул тэр бvхнийг єхєєрдєн ажиглана.
Охины дараа залуу азарган ирэв. Тэрээр толгой лантгар, хошуу шантгар, цээж занхгар, бєгс тонтгор, тэр мєртєє хэл богино. Yзтэл єє зєєгий нь зассан шагай шиг боловч vнэн чанартаа чонын ухаан охор, хєл хєдєлгєєн муутайн шинж тэмдэг бєгєєд гэтэл бас зан байдал базаалтай биш, хvнээр жишээлбэл: ам бардан, ажилд муу, идэх унтах талаар хэнээс ч илvvтэй ийм нэгэн єєдгvйхэн амьтан байжээ.
Эд бvхний эцэст єлєгчин нь айсуй явлаа. Тvvний бие тун ч эцэнхий, ёстой єнгє зvсээ алдаж арьсанд хучигдсан хэдэн хэлхээ яс гэгч тэр байлаа. Шог шог шогшиход нь хамар нь гудчин дуугарав. Баруун хойд талын хєл ямагт дутуу гишгэх тул газар хороохдоо ч муу ажээ. Энэ хєл дєрвєн жилийн ємнє отгон охиныг хэвлийд олсны дараахантай хавханд орсон юмсанжээ. Тэр vедээ ид нас нэлээд хэвийсэн цаг байсан боловч хvч чадал ямар байсныг одоогийнхтой зvйрлэж яавч vл болно.
Тэр цагаас хойш энэ эм чонын бие єєдєлсєнгvй эцэн цуцах, єлсєн цангах, дааран дагжих аюултай бvхнийг vзэх болсоон. Харин эрт урьддаа хэчнээн цог золбоотой тул сайхан єлєгчин байсныг одоо хєгшин чоно л сайн мэднэ.
Хєгшин чоно эм юугаа хvрч ирэн: “Ёо ёох” дуу алдах байдлаар хойд хєл дээрээ оцойн суухад: “Ээ эмгэн чи намайгаа vvрд баясган баярлуулагч шvv дээ” гэх байдлаар угтан авч илэн таалав.
Yнэн чанартаа энэ єлєгчин vvрд баясган баярлуулагч биш, харин энэ хорвоогийн хамаг хатуу ширvvнийг ємнє нь тулган vvрvvлэгч байж мэднэ. Учры нь тайлбарлан таниулах гэвээс єнє эртний тvvхт амьдралаас нь аван хэлэх хэрэгтэй юм. Иймд тэр зvйлийг дараачийн хэсэгт оруулъя.


* * *

Одоогоос долоон жилийн ємнє билээ. Євлийн идэр ес дундаа гялалзаж байх vеэр ар хойд зvгээс ардаа арван хэдэн омог чоныг дагуулсан нэг айхтар єлєгчин Дулаан хайрханд иржээ. “Єлєгчин” гэдэг vг хvмvvсийн сонорт ямагт олиггvй сонсогддог vгсийн нэг мєн боловч чонын хувьд “vзэсгэлэн гоо” гэх мэтээр сонсогдох гоёмсог vгсийн нэг мєн. Уул єлєгчний хошуу шовх, хvзvv урт, хєл цэх болоод зэнзгэр, ер биеийн ерєнхий байдал урт бєгєєд бєгсєн бие бvдvvвтэр тул айван тайван гишгэлэхэд бvх бие нь аяндаа гулбилзаа. Хурдлахын хувьд бvр ч онцгой, харвасан сум шиг сунайна. Иймд энэ єлєгчин ёстой vзэсгэлэн гоо єлєгчин юм. Тєрсєн нутаг ар хєвч хангай болох тул нам дор газрын Дулаан хайрханыг дов товцог тєдийд vзсэн ч байж мэднэ. Араасаа дагасан арван хэдэн эрсийн хvчийг шавхан гурван хэц оргилоор дамжин харайлгахад уг нутгийн эрэлхэг эзэн /одоогийн хєгшин чоно/ анх олж харан сэтгэл автагдав. Yнэн чанартаа гэвэл, vvрд vл хагацах vйлийнхээ vртэй уулзалдах нь тэр ээ.
Єлєгчнийг vvр шєнийн завсраар Дулаан хайрхнаас зvvн урагш салхи сєрєн харайлгахад сайх чоно єєрийн эрхгvй дагав. Бусад дагагсад мєш дагасан хэвээр бєгєєд хоорондоо эв тvнжин маш муу, єлєгчнєє булаалдан бие бие рvvгээ ямагт архиралдан дайралцана. Тэр мєртєє шинэ нэмэгдэж байгаа нэгийг тус бvрнээ ад vзэн бvvрэлхэх ажээ. Иймд мань эр тэр дунд ганцаараа, ёстой л нэгийгээ vзэлцэн нимгэн арьсаа уралцах цаг иржээ.
Эхний ширvvн тулалдаан єдєр дундын алдтай болов.
Анх єлєгчнийг Дулаан хайрханаас vvр шєнийн завсраар жавар сєрєн гарахад мєн єєр бусадтай ухаан жолоогvй тэмцэлдэн байж єлєгчний дараа орсоон. Єєрт нь хадгалагдаж байгаа бяр чадал єлєгчнєєс тvрvvлэхэд бэлэн байвч, сvvл даран дагаж аахилах амьсгалах амьсгал анхилах vнэрий нь амтлахыг эрхэмлэнэ. Энэ vедээ амьдралын ємнє єлсєх цангахаас аваад vхэл мєхлийн аюул ямагт хvлээж байдгийг мартжээ. Тэр байтугай тєрєлхєєс заяагдсан сонор сэрэмж, бодол болоомж цєм алга болжээ. Ухаан мэдрэлд нь ганцхан єлєгчин, єлєгчний гоо сайхан бие. Ингэж чоно тачаал шуналын ширvvн галд уналаа. Тачаал, шунал хэчнээн их болохын хэрээр хармын сэтгэл тєчнєєн бий болох тул єлєгчнийг бусдаас харамлан vс арьсаа уралцах юу ч биш болсноор барахгvй хамгаас аюултай гэж vздэг хvн єєд дайрахаасаа буцамгvй болжээ.
Yvнээс ємнє бусад чонууд єлєгчнийг гурав дєрвєн хоног дагасан учир тус бvрнээ баахан сульдсан аж. Тэдний дунд нэг эхээс зулай зулайгаа гишгэн гарсан ах дvv хоёр явж байлаа. Тvрvvчийн єдрvvдэд тэр хоёр бусдаас давуу бяр чадалтайгаараа тvрvv барин єлєгчний архантай явдаг байв. Гэвч хоор зуураа мєн ч хэрvvл тэмцэл. Єлєгчинд ухаан жолоогvй санаархсанаараа ураг тєрлийнхєє халуун барилдлагааг аль хэдийн мартсан тєдийгvй алалцахаас vл буцан уралцана. Гэлээ ч тэд бусдын эсрэг хандахдаа эв санаа нэгдэх тул цєм айн сvрддэг байлаа. Харин єнєєдєр тэд Дулаан хайрханы хvvд єєрийн эрхгvй ялагдсан мэт ард нь гуч дєчин алхмын зайтай бухимдалцан явах ажээ. Бусад нь мєн тэдний ард, бараа бараагаа харах тєдий цуварсан байх бєгєєд эцсийнх нь бvр бараагvй хол газар хаягдсан ажээ.
Эцэж цуцахыг vл мэдэх нь ганцхан єлєгчин. Байгаль тvvнд гоо сайхныг бэлэглэхийнхээ зэрэгцээгээр хvч чадлыг давхар хайрласан нь илэрхий. Нєгєє талаар мєн байгаль, чоно болгонд євєл цагийн хатуугаар далимдуулан онгон сахиус мэтийг оруулахдаа хvч чадлыг эрхгvй нэмэгдvvлдэг боловч мань єлєгчинд хэт давууг олгосон ч байж мэдэх юм. Дулаан хайрхнаас vvр шєнийн завсраар зvvн урагш жавар сєрєн харайлгасан нь бол ухаан мэдрэлд нь хэн бvхэнд гайхуулан бардамнахын хий хэнээрхэл, халуун шунал шингэснийх бєгєєд аахилан давхих зуур амнаас нь гарсан халуун амьсгал хvйтэн жаварт дорхноо хєлдєж цээжин бие нь цан хvvргэнд бvрхэгдэвч єнєєх халуун шунал нь эс дарагдана.
Хайрган хєрст хvрэн бор єнгийн тал хєндий, шил нуруудыг огтчин тэнхээ мэдэн давхисаар хоёр єртєє шахам явсныхаа эцэст нимгэн цасанд хучигдсан мэл цагаан тал залган авахад сая зогслоо. Энд хэдэн хоногийн ємнє бага зэрэг цас орсны дараа салхи савир хєдлєєгvй тул ємнєх тал дун цагаанаар эргэлдэнэ.
Дулаан хайрханы хvv дэргэд нь бєгєєд тvvнд єлєгчнєєс ханхлах шvвтэрлэх vнэр идэр насны нь ширvvн тачаалыг тvймрийн дєл мэт дvрэлзvvлнэ. Хvн тєрєлхтєн vнсэлцэхийг хайр дурлал ба энхрийлэл эрхлvvлэхдээ хэрэглэдэг бол чоно vнсэхийн оронд vнэрлэх ба долоохыг хэрэглэнэ. Энэ ёсоор Дулаан хайрханы хvv єлєгчнийг vнсэн таалах гэвэл єлєгчин єєдєєс нь хар яр архиран дайрав. Дулаан Хайрханы хvv, хариу эсэргvvцэл тавьсангvй, гаслах тєдийхєн хойш ухарч, хойд хєл дээрээ оцойн суув. Сэтгэл гэвэл бєєн гуниг, єлєгчнийг чухам яаж аргадах билээ гэхдээ хамраараа гийнэн гаслав.
Гэтэл ах дvv хоёр ирж хоорондуур нь орлоо. Yзтэл єлєгчин тэднийг дотночлох аж. Хошуу амаа цавь суганд нь хvргэн дур зоргоор аашлахы нь хvртэл таашаана. Хажууд нь мєн Дулаан Хайрханы хvv, атаа хорсол бухимдлаар сэтгэл нь буцалж, уруул ам нь аяндаа шазалзан таталдана. Гэтэл ах дvv хоёр дорхноо эвдрэлцлээ.
Архиралдах дуугаараа єлєгчнийг “Минийх! Минийх!” гэж булаалдана. Араа соёогоо ярзалзуулах нь “арьсы чинь урна, хуулна!” гэж байгаа нь тэр. Бие бялдар бяр чадал тун тэнцvv тул ана мана авалцана. Хажууд нь єлєгчин хоёр сvрхий эрийг ийнхvv уралцуулж байгаадаа бахархан ажиггvй ширтэнэ. Нєгєєтэй нь Дулаан хайрханы хvvгийн сэтгэлд нь: одоо энэ хоёртой чинь vзэлцэх цаг болсон бус уу гэдэг нэгэн мэргэн бодол тєрєв. Гэхдээ бас ч эхлээд нэгий нь нєгєєтэй нь элбэн тасалж хаяна дараа нь vлдсэнтэй нь! гэж бодсон нь ёстой чонын ухаан биз. Ийнхvv шийдмэгц уур омог нь дvрсхийн бадарч, сэрвээний нь сор аяндаа босов. Ганцхан vсрэлтээр тэрбээр нэгний нь сэрвээнд хvрэн араа соёогоо шигтгэж амжлаа.
Гэвч уг хэрэг дорхноо бишидлээ.
Ах дvv хоёр гэнэт эвлэн мань эртэй тулалдахаар зэхэв. Эдний ємнє зориг тєгєлдєр vзэлцэж байтал нэг мэдэхэд тэд хоёул биш гурвуул болов. Гурвуулантай нь vзэлцэж байтал дєрвvvл... дєрєв дээр бас нэг нэмэгдсэнийг хэлэх vv!
Хойно хойноосоо цуварсан чононууд гvйцэн ирэхтэйгээ зэрэг ганцхан тvvний эсрэг зогсов. Дунд нь тэрбээр ганцаараа. Ойсон vсэрсэн хєлийн чимээ хєлдvv газрыг дvчигнvvлэн доргиож, архирах гаслах авианд нь агаар харжигнан нажигнана. Дулаан хайрханы хvvгийн нvдэнд vзэгдэхээс нэлдээ арзалзсан шvд. Тэр дундаас хамгийн аюултай нь соёо! Соёо бол чонын урдаа барих зэвсэг. Єєрийн амь биеийг хамгаалахаас эхлээд єєр бусдыг алах аврахыг гагцхvv соёогоороо шийднэ. Иймд одоогийн энэ тулалдаанд vс зулгарах, арьс язран урагдах, мах тасарч яс бэртэх, цус урсах цєм юу ч биш бєгєєд хамгийн аймшигтай нь гэвэл нийт таван чоно нэг рvv бvvрэлхэн дайрч байгаад оршино. Энэ ширvvн тулалдаан чухам юунаас болов оо гэвэл мэдээжээр єлєгчнєєс! Єлєгчнийг булаалдсанаас тэр!
Гэтэл єлєгчин эднийг ийнхvv хэрэлдvvлэх боловч болиулахаа мєн чаддаг аж. Тэрээр ємнєх тулалдааныг ажижи байснаа гэнэт хаян мэл цагаан тал руу харайлгав. Энэ нь олны дунд єєрийн эрхгvй ганцаардсан Дулаан хайрханы хvvг аврах гэсэн сэтгэл ч байж мэдэх юм. Овооролдсон чононууд улайрсан тэмцлээ даруй орхин єлєгчний хойноос дагав. Эцэст нь Дулаан хайрханы хvv, хэт vнгvvлсэн биеэ дааж ядан газраас арайхийн босож аваад мєн л хойноос нь зvтгэлээ. Саяын тулалдаанаас олсон шарх сорвио тэр vл анхаарна. Зарим газар арьс урагдан мах тасарч, цус дусалж, цагаан цасан дээр улаан толбо бялтах аж. Харин аманд нь цус амтагдах нь єєрийнх биш бусдынх. Бусдын бие махбодод мєн ч багагvй гэмтэл учруулсан байлаа. Араа соёонд нь бєєн бєєн vс хялгас зууралдан хэлтэй нь ороолдоно. Тvрvvлэн одогсдын мєрийг хєєхєд мєн л цус, улаан толбос vргэлжилнэ. “Ингэхэд одоо єнєєх vзэсгэлэн гоо єлєгчин хаа яваа бол!” гэж бодон алсын барааг ширтэхэд бараа алга, тvvний оронд мэл цагаан тал цэхэлзэн цэлийж, єдєр дундын цагаан шаргал нар нvд царгин гялбуулна. Эргэж харвал єєрийн бие бас ч адагт яваа биш, єглєєний ард хаягдсан хэсгийн тvрvvч амьсгаадахын ихээр амьсгаадан айсуй явна. Эцсийнх нь гэвэл нvдний vзvvрт дэнгэн данган сvvмэлзэнэ. Эднийг бодвол тэрбээр ягтаа тулах яагаа ч vгvй, хvзvv урагш сунган сvvл хойш хаян харайлгана. Тvрvvчийн тvрvvлсэн хэсгийг нэг нэгээр нь гvйцэн єнгєрєх боллоо. Ард хоцорсон бvхэн архиран хєндлєнгєєс саатуулахыг оролдоно. Хариуд нь тэрбээр одоо надад чамтай тэгж дэмий ноцолдох зав алга! гэх байдлаар ажиггvй єнгєрнє. Ингэснээрээ мань эр єєрийнхєє хамгийн заналт дайсан ах дvv хоёрыг гvйцэх дєхлєє. Шvд зуун хурд нэмж хажуугаар нь єнгєрвєл нєгєєдvvл нь дэмий л гаслалдан гингэнэж хоцров. Гэлээ ч єлєгчин алгаа! Нимгэн цагаан цасан дээр ул мєр нь дурайхаараа дурайж, ухаан алдам сайхан vнэр нь ханхлахаараа ханхалж байвч vзэсгэлэнт гоо бие нь ор сураггvй ажээ.
Тэгээд цааш хурдлах газар ахиулах нєхцєл алга.
Уушгинд багтарсан халууныг євлийн хvйтэн газар амьсгалах тутам сэрvvцvvлж байвч зvрхний ширvvн цохилтонд халсан цус бvх биеийг бадайруулан лугших бєгєєд тvvний аясаар толгой мансууран нvд эрээлжилнэ.
Хаа нэгтэйгээс єлсгєлєн хоёр хон хэрээ гарч ирээд дээр нь эргэлдэв. “Хон хон” гуагалах нь: “Хєєе хєєе энд ойрхон амтат зууш хvлээж байна шvv” гэж байгаа нь тэр аж. Yvнийг мань эр эс хайхарсан бєгєєд цааш жаахан явтал баахан гєрєєс урдуур нь ороон vелзэн давхив. Уг нь энэ бол vнэхээр амтат зууш мєн боловч мань эр одоо идэхийн тєлєє биш, vзэсгэлэн гоогийн тєлєє явах тул тvvнийг эс тоомсорлов. Иймд хоёр хэрээ гомдолтой нь аргагvй єєр тийш оджээ.
Єдрийн турш харайлгаад мань эр єлєгчний барааг олж хараагvй билээ. Гэвч тvvнийг орхих сэтгэл тєрсєнгvй, яв явсаар нар шингэхийн алдтай алс тэртээд цэнхэрлэн сvvмэлзэх урт шилээр даван далд орохыг нь ашгvй нэг олж харлаа. Дараахантай нь оройн сэрvvн бууж vдшийн жавар залган авсан нь мєн ч таатай. Амьсгалаас савсах халуун уур дорхноо цан хvvрэг болж уруулын сахал, нvдний сормос, сээр сэрвээний сор цємийг бууралтуулж, цээжинд багтарсан бvгчимдэл амсхийв. Сэтгэлд ер ингэж яваа нь эр биеийг олж тєрєєд идэр насанд хvрсний ганц гавъяа гэж бодогдоно. Хєндлєнгийн амьтан хажуугаас нь харваас: эрvv юугаа сул хаян ангайж, нимгэн улаан хэлээ тєє шахам унжуулсан бєгєєд хурц шvднvvд нь арзайн гялалзахын хамт айхавтар дєрвєн соёо нь хоор зуураа хавиралдан зєрєлдєнє. Гэтэл бас гоолиг биеийнх нь цээжин тал єдрийн ширvvн тулалдаанд єєрийн ба бусдын цустай хутгалдсан нь одоо, амьсгалын цан хvvрэгт дарагдан ягаан, цагаан єнгєєр солонгорсныг хэлэх vv. Адгуусан амьтдын дотроос орсон буурнаас бусад нь цєм айн сvрдэхэд хvрнэ.
Шєнє дундын алдтай єлєгчнийг бяцхан бор толгойн оройд гаран хоноглож бvхийд тэрбээр гvйцэн очив. Єлєгчинд яаран халдаж vл болохыг єдрийнхєє туршлагаас мэднэ. Гурван алхмын зайтай оцойн сууж ханхлах vнэрээр нь сэтгэлээ хуурна. Єлєгчнийг хєл жийн эрvvгээ дээр нь тавин сунан хэвтэхэд мань эр мєн тийш хэвтэв.
Энэ шєнийн жавар маш их, тvvний аясаар тэнгэрт гялалзах одод нvдний нь ємнє байгаа мэт тусна. Доод газар тэс хєлдvv, халуун биеийг хайрах дашрамд сэвэлзэх салхи цантсан цээжний сорыг эрвэлзvvлэн хєдєлгєнє. Энэ бvхнийг таашаасаар таг унтаж орхижээ.
Yvр шєнийн завсраар сэрэхтэйгээ зэрэг аньсан нvдээ хуулан єлєгчнийг харвал тэр нь уг хэвтсэн газраа нам тайван унтаж байгаагаас гадна єчигдрийн ард хоцрогсод гvйцэн ирээд тойрон хэвтсэн vзэгдэв. Тэр дунд заналт ах дvv хоёр, єлєгчний архантай сvvл дэрлэн хэвтэж байгааг харсан мань эрийн уур хvрч уруул ам нь аяндаа шазалзав. Гэтэл бас нєгєєдvvл, цєм сэрvvн, бие биеэ хулгай нvдээр занан ширтэлцэх ажээ. Тэгээд єлєгчний сэрэн босоход тус бvрнээ архиралдан босон харайлаа. Ингэж чононууд єглєє бvр уралцдаг байсан бол єнєєдєр єлєгчин, уралцах завдал єгсєнгvй, жавар сєрєн давхиж гарлаа. Араас нь бvх дагагсад яаран харайлгав.
Энэ зуур Дулаан хайрханы хvv єнєєдрийн хувьд омог бардам єлєгчний араас хэрхэвч салахгvй гэдэгт бат итгэж байсан бєгєєд тэгээд тэр итгэлээрээ vсрэн харайх гэтэл бие маш хvнд, vе болгон царцсан мэт хєшилдєхєєс гадна энд тэндгvй эмзэглэн хєндvvрлэнэ. Гэтэл бас хєлийн дєрвєн тавхай бамбалзан гишгэхэд бэрхтэй болсныг хэлэх vv. Єєрийн эрхгvй ард хаягдлаа. Энэхэн зуурт єлєгчин эрvvл чийрэг дагагсдынхаа хамт ёстой талийн оджээ. Гишгэсэн мєр нь ємнє дурайвч эрхэм бие нь нvдний vзvvрт сvvмэлзэнэ. Мєнєєх чоно бvх зориг чадлаа дайчлан нэг vе хайр найргvй харайлгаж vзэв. Дараа нь хатирч vзэв. Дараа нь шогшиж vзэв. Yнэндээ алин нь ч vл болох тул арга барагдан нэг vе зогсов. Тэр зуураа єлєгчнийг хаа явааг ахин ахин ширтвэл ор тас алга. Зєвхєн vлдээсэн мєр нь дурайхаараа дурайж,vнэр танар нь ханхлахаараа ханхална. Хажуугаар нь бас бусад атаатнуудын мєр, vнэр уур хилэнг нэмэн нэмэн тєрvvлэх тул мєн л урагш тэмvvлэн зvтгэлээ.
Нэг мэдэхэд єдєр дундаасаа єнгєрчээ. Энэ зуур тэрбээр vvр цайх, нар гарах, нар хэрхэн дээш хєєрсєн зэрэг бvх єєрчлєлтvvдийг ер анзаарсангvй. Сэтгэлд нь дан атаа хорсол, хvсэл мєрєєдєл эргэлдсэн учир єєрийн бие хаагуур явсан, замд юу юу дайралдсаныг vл мэднэ. Эцсийн удаа ардаа нэг амьтны хєлийн чимээ гарахыг мэдэн эргэж харвал аль єчигдєр єглєєний ард хаягддагсдаас нэг нь айсуй яваа vзэгдэв.
Yзтэл тэр нvсэр том цээжтэй боловч гахай шиг тvгдгэр бєгєєд ер хошуу толгой, хєл хvзvv цєм гахайн шиг бvдvvн болхи тул єнєєх vзэсгэлэн гоо єлєгчинд хэрхэвч vл тоогдохоор байлаа. Гэвч єєрийн сэтгэл нь єлєгчинд бусдын нэг адил булаагдсандаан даган харайлгаж гурав хоножээ. Yнэндээ єлєгчний ємнє хvрэлцэн очсон удаа нэг ч vгvй, ямагт ард хаягдан бараа болон явсан бєгєєд эцэст нь хєл улдан ягдан яваа нь энэ ажээ. Гэлээ ч тэр Дулаан хайрханы хvvгийн хажуугаар хэнэггvй єнгєрєв.
Цаашдаа мань Дулаан хайрханы хvv мэл цагаан талын дунд гав ганцаараа болж, гэлдрэх шогших хоёрын хооронд сажилсаар єдрийг авав. Тэр зуур бие халууран арьсаа хуулуулсан мэт дааран чичрэв. Yдшийн бvрийд тэнхэл бvрэн барагдаж нэгэн бутны ёроолд цагариглан унаж сарьсан хамраа цавиндаа шургуулав.
Уг нь сайх чоно, зун байсан бол одоо мєн ч олныг бодон зовиурлах байсан биз. Гэтэл бодсон ч юмгvй зєвхєн дагжин чичирч биеэ чагнан ухаангvй унтжээ. Єглєє сэрвэл нар аль хэдийн дээр гарсан байлаа. Мэл цагаан тал нvд гялбуулан гялалзана. Цавиндаа шургуулсан хошуугаа сугалан авмагц тунгалаг агаар хамарт нь сэнгэнэж нозоорсон биеий нь сэргээв. Энэ даруй сэтгэлд нь єнєєх л єлєгчин! Єнєєх vзэсгэлэн гоогийн ул мєр хаа блээ? гэдэг бодол сэтгэлий нь эзэмшинэ. Шєнєдєє салхи хєдєлж, ул мєрийг балласан байх тул тэрбээр газар шиншлэн vнэр хєєх хэрэгтэй болов. Гэтэл бие маш хvнд байгаагаас гадна хєлийн тавхайнууд бvр ч хvнд болсон байлаа. Гэлээ ч арга буюу мань эр урагш ганцхан тэмцэж зvтгэнэ.
Нэг мэдэхэд урд хєлийнх нь тавхай хагаран цусан зам татуулав. Дараа нь нєгєєх нь хагарав.
Энэ бол тvvнийг шууд “зогс!” гэсэн хатуу тушаал мєн болох тул аргагvй ядарсан биеэ газар хаян сунан хэвтэв.
Чоно бол нэг ёсны гунин гутрахыг vл мэдэх амьтан юм. Гэвч тэрбээр хоёр нvдээ тас анин vхсэн мэт хэвтэх нь гунин гутарч байгаа нь ажээ. Нvдэнд нь єлєгчин, єлєгчний цог жавхлан, тvvний суух, босох, архирах, сунан харайлгах энэ тэр нь vзэгдэнэ. Энэ бол тvvний хамгийн ихээр гунин гутарч байгаа нь байлаа.
Гэвч мань эр тэр дорхноо єлєгчний тухай бодохоо болин биеэ хумьж аваад хєлийнхєє хагарсан тавхайг долоолоо. Ингэснээр євчин нь намдаж эдгэрэх тийш хандсан бєгєєд нєгєє талаар биеийн халуун арилсан тул шєнєдєє тун сайхан нойрсов. Гэтэл бас зvvдэлсэн зvvд хачин сайхан! Yл таних нэгэн асар єндєр уулын оройд єлєгчинтэй хєєцєлдєн давхиж адгуусан амьтдыг барьж байгаа нь энэ билээ гэж ноцолдон ноололдон тоглов. Алс тэртээх уудам цагаан тал руу харахад дєрвєн хошуу мал багшран бэлчээрлэж vзэгдэв. Нэг мэдэхэд єєрєє тэр талын дунд. Харин бэлчээрлэсэн мал алга. Оронд нь дан гєрєєс. Харах зvг бvхнээ гєрєєс vелзэн давхина. Тэрбээр нэг тарган ооно сонгон авч тасдан хєєв. Оонын тарган бєгс нvдний нь ємнє ондгонон гялалзана. Тvvнд хvрэн хvрэн алдах нь тун тодорхой байх бєгєєд тvvн рvv улайран мэрийсэн нь хачаан. Амьсгаа давхцан хєл цуцаж, алдахын даваан дээр хєндлєнгєєс єлєгчин чоно гэнэт гарч ирэн залган авч хєєв. Амьсгаа дарах зуураа ажихад єлєгчин, ооныг мєн л гvйцэх шахан шахан харайлгана. Yvндт vvний сэтгэл догдлон донсолсон нь бvр ч жигтэйхэн. Ер ийм баяр бахдалтай сайхан амьдралыг хэзээ ч vзээгvй аж. Дараа нь ооныг єєрєє сэлгэн авч хєєгєєд дорхноо гvйцэн эд бад хийж авсан бєгєєд халуун оонын зузаан гуянд єєрийн хурц соёо орох, амтат халуун цас аманд аяндаа орж ирэх, ооно газар тэрий буун унаж, дєрвєн хєлєє тэрийлгэн тийчилсэн зэрэг бvх явдал зvvд гэж vзэхийн аргагvй тодорхой. Ер ийм баяр бахдалтай ан агналтыг анх удаагаа л vзэх нь тэр ээ.
Зvvд ингээд гэнэт замхарчээ.
Тэжээл эрсэн бяцхан бор туулай бут руу нь санамсаргvй орж ирээд мань эрийг vзмэгц цочин суга vсрэхдээ тvvнийг мєн цочоо амтат сайхан зvvдий нь тасалжээ.
Туулай зугтаж явахыг мань эр vзээд, пал хийсэн зvрх нь тайвшрав. Энэ vед vvр цайж тэнгэрийн зvvн хаяа манхайн шарлаж байлаа. Тэрбээр босохын оронд єчигдрийнхєє долоож байсан хєлийнхєє тавхайг ажиглан давхин долоов. Цаашдаа ч тавхайгаа байн байн долоосоор єдрийг барав. Yдшийн гэгээ тасарч од мичид ид гялалзмагц цээжээ єндийлгєн алгуурхнаа босов.
“За одоо тєрсєн єссєн нутаг минь хаа билээ?” гэх мэт толгой єргєн эргэн тойрныг ажиглав. Yзэгдэхээс цагаан тал мэлийнэ. Энд ягдан хэвтэж байх зуур ширvvн салхи хєдєлж, урьдын явсан ул мєр цасанд хучигдан баларсан байлаа. Yнэн чанартаа тэрбээр гайтай хар єлєгчнєєс болж ёстой хvний нутаг гvний газар зоогдсон хэрэг мєн. Гэвч сэтгэлд нь тийн бодогдох юм алга. Доош бєхийн газар шиншилж, єєрийн ба бусдын явсан мєрийг олж авахтайгаа зэрэг єлєгчний хойноос явахаар шийдлээ.
Эхлээд хашир хєлийнхєє тавхай ажиглан гишгэлснээ шогшиж гарлаа. Хагарсан тавхай нь эмзэглэхээр бага, доош буусан цус нь нэгэнт юvлэгдсэний хувьд хурдлан давхихад бэлэн байлаа.
Урагшлах тусам єлєгчний vнэр ханхлан ухаан мэдрэлийг согтууруулна. Тvvний хажуугаар бусад дагагсдын эгдvvтэй vнэр vнэртэж уур бухимдлыг тєрvvлнэ. Нєгєє талаар давхих тусам бие хєнгєрєх тул мань эр харайсаар л байв. Тэр єдрийг ардаа тавив. Урьд ємнє тэрбээр ямагт мєр хєєдєг байсан бол одоо тvvнээ орхиж vнэр хєєх болсон бєгєєд, ингэснээрээ газрыгтун их товчлох ажээ.
Єглєєний улаан нарнаар хамарт нь гэнэт адууны тарган махны vнэр нэлхийн ханхлав. Газар шиншилж vзвэл, хэдхэн зуун алхмын зайтай нэгэн хонхорт адууны сэг байгаа нь тодорхой мэдэгдэв. Тэрбээр ойрд юм идээгvй тул ходоод нь хоол нэхэж, арааны нь шvлс нь аяндаа асгарав. Байгаль бол чононд хардах сэрдэхийг аль ч амьтнаас давуутай заяасан байдаг бєгєєд тэр ёсоор тэрбээр болгоомжлон гэтэн мяраасаар уг хонхор руу єнгийв. Хонхрын ёроолд адууны шинэхэн сэг улайран харагдана. Yнэр нь улмаар ханхалж, єєх мах нь алаглан, ухаан мэдрэлийг согтууруулна. Шvлсний асгаралт хэмжээ хязгаараа алдаж хардан сэрдэх, бодон болгоомжлох цємийг мартагнуулав.
Гэвч одо ингээд очиж идэх vv, болих уу? гэдэг дээр сэтгэл нь эргэлдэв. Эцэст нь болихоор шийдэв. Хамарт ханхлах сайхан vнэрий нь зайлуулах гэхдээ, хамраа хvчлэн хэд дахин гудчив. Холдож гэхнээ нь ходоод бас хоргодох тул гэдэс цадсаны дараа хошуу амаа тавлан долоодог ёсоор долоож аваад урагш хурдлан давхив.
Урьдтай нь олон чонын мєр нимгэн цасан дээр цоохортон vзэгдэв. Yнэр нь тарган адууны тослог vнэртэй холилдон урьд урьдынхаасаа илvvтэй ханхална. Тэр дундаас єлєгчний vнэр тvvнийг “Чи минь ир, ир!” гэх мэт ялгарах ажээ.
Агшин зуурын дотор хэд хэдэн дов довцог, хотгор гvдгэрийг даван туулж ардаа хаялаа.
Нєгєє чононууд гэдэс цадсан нь хэтэрхий. Нэгэн товцгийн оройд єлєгчнийг тойрон аахилалцан унтацгаана. Чоно бол тєрєлхийн єлчир, тvvн дээр адууны мах нь халуун чанар нэмсэнийг хэлэх vv? Тус бvрнээ ам хамхилгvй аахилалцана.
Амьсгалаас нь гарах халуун уур хvйтэн агаарт цохигдон цан хvvрэг болж, цустай хутгалдсан биесий нь цагаанаар бvрхэж, улаан буурал болгожээ. Гэтэл эдний хажууд нэгэн нь шоовдорлогдсон байдлаар онцгойрон хэвтэх ажээ.
Энэ бол хэдэн хоногийн ємнє Дулаан хайрханы хvvгийн адил хєл улдан хоцорч явагч мєн. Одоо хєл зvгээр. Гагцхvv угийн хєлийн хурд муу, бас ч биеийн хєдєлгєєн болхи учраас бусдын адагт нь яв явсаар саяхан гvйцэж ирээд байгаа аж. Адуу барилцаж явдалд тэр, эрvv шvдээ оролцуулсангvй, харин тэднийг гэдсээ даахгvй болтлоо идээд авсны дараа сэгэн дээр ирж хэдхэн vмхийн тєдийг зулгаасан байлаа. Гvйцэж ирсэн даруйдаа бусдын адил єлєгчинд ойртохыг эрхэмлсэн зvйлгvй. Олон хоног бараагvй хол газар хаягдан явсаар арай чамай гvйцэн ирж байгаадаа сэтгэл ханан баярласан ажээ. Єлєгчнийг нэг хэсэг ширтсэний дараа бусдад атаархах сэтгэл аяндаа тєрєв. Ялангуяа єлєгчний архантай хошуу холбон хэвтэж байгаа ах дvv хоёрыг харахаас дотор нь арзалзан архирмаар. Гэвч болгоомжлов. “Эд сэрмэгц цєм над руу довтлох биз” гээд хэвтэж байлаа. Энэ зуур Дулаан хайрханы хvv давхисаар. Урд хоёр хєлд нь хvч хурд хоёр нэмэгдсэн нь гайхалтай. Єлсгєлєн гэдсээ мэхийлгэн хурааж урт биеэ эвхрэлдvvлэн харайлгах нь хєлчєлсєн нумны тийрэх адил байлаа. Амьсгаа бvрэн задарсны дээр нимгэн ягаан хэлээ тєє шахам унжуулж амаараа амьсгал аван цээжиндээ багтарсан халууныг сэрvvцvvлнэ. Бие махбодийн байдал чийрэгжин сэргэхийн сацуугаар зvрх зориг чангараад: “Єлєгчин одоо минийх! Тvvнд би хэнийг ч ойртуулахгvй. Аль ойртсонтой нь амь биеэ солилцоно” гэхээс єєр юу ч бодогдохгvй байлаа.
Давхисан чигээрээ нєгєєдvvл дээрээ ирээд хvрээлэн хэвтэгсдийн дээгvvр харайн єлєгчинд хvрэн сая хєл татав. Єлєгчин цочин сэрж тvvнийг харахтайгаа зэрэг уурлан дайрав. Одоо гэвэл тvvнийг аргадан царайчлах хvсэл алга. Харин ч уур хvрэх тул, сєрєн дайрлаа. Энэ даруй бусад нь бэрх архиралдан босов.
Улаан болсон цээжээ тэд чихцэлдvvлэн ухас ухас хийх нь гагцхvv Дулаан хайрханы хvvгийн эсрэг хоншоорныхоо нимгэн арьсыг хамар дээрээ тас зангидан атируулж, урт урт соёо шvдээ ярзалзуулан архиралдана. Хэдэн хоногийн ємнєх тулалдаанд тэд єлєгчнийг “минийх, минийх! гэж архиралдаж байсан бол одоо ганцхан Дулаан хайрханы хvvгийн эсрэг: “Одоо бид чамайг урна, тасдана” гэхээс єєр яриан алга. Дунд нь тэрбээр ганцаараа. Ухаан сэргэлэн, омог бардан. Хариу архирах нь “Yхдэлvvд, шидэлvvд, новшнууд!” гэх мэт байрлаа.
Юу юуны ємнє хамгийн заналт дайсан ах дvv хоёр руу дайрав. Тvvнийг агшин зуурын дотор сэгсрэн хаяаад дараа нь бусадтай нь уралцаж гарлаа. Ингэхэд бие хєнгєн, зориг чанга, булчин бvхэн эрчимтэй ойрд юм идээгvйн гавъяа энд л гарах аж. Нєгєєдvvл гэдэс цатгалан амьсгаадахаас гадна дуг нойрноос дєнгєж сэрсэн тул биеэс нь нозоорох аж. Дунд нь тэрбээр оч мэт амандаа єртсєн бvхнийг сэгсчин гаслуулж ахин халдахаас халширахад хvргэнэ. Гэвч тэрбээр vvндээ єлєгчнvvд бусдаас ялгаварлан хайрлаж байсан бєгєєд гэтэл єлєгчин араас нь дайран бvдрvvлсэн аж. Энэ даруй бусад нь тvvнийг дороо хийж амжив. Тус бvрнээ омогшин дур зоргоороо хэмлэнэ. Дулаан хайрханы хvvд тэр бvхэнтэй эсэргvvцэх чадал алга. Харин ч дороос нь яаж гардаг билээ гэдэг дээр тулсан бєгєєд ахин бас арьс шалбарав, vс зулгарав, цус урсав. Ингээд олны аманд мянган хэсэг тасчуулах дээр хvрч байтал нєгєєдvvл гэнэт зад vсрэн дээр дороо оролцов.
Энэ бол хоор зуураа эвдрэлцсэн хэрэг биш, харин бусдад ямагт шоовдорлогдсон тvгдгэр биетэй нєгєє эр энэ тулалдаанд Дулаан хайрханы хvvгийн ганцаараа гарамгай vзэлцэж байсныхаа эцэст гэнэт ялагдалтанд ороход нь ємгєєлєх сэтгэл тєрж, хєндлєнгєєс дайран орсон байлаа.
Тэр завшаанд Дулаан хайрханы хvv амь мэнд гарав.
Дєрвєн хєл дээрээ босохтойгоо зэрэг тvрvvчийнхээ байдлаар тулалдав. Yvндээ єлєгчнийг хайр найргvй хэмлэн зугтаалгаж хойноос нь давхив. Бусад нь ухаан жолоогvй давхилдана.
Ээрэм цагаан тал дундуур єлєгчнийг дагасан найман том чоно аахилалдан харайлгана. Анхандаа арван хэдvvл байсан бол эр чадал муутай нь аяндаа хаягдан хоцорч одоо єчнєєн болсон тул эднийг шилдэг тэргvvний эртэн гэж нэрлэвэл зохих биз.
Ямагт тэргvvлэгч єлєгчин цатгалдан урьдынхаа байдлаар хурдалж чадахгvй болсон ажээ. Хойнохонтой нь Дулаан хайрханы хvv ард хоцрогсдыг бараагvй хол хаяхыг бодон єлєгчинг байн байн гаслуулан хэмхэн, хєєсєєр, хоёрхон биеэрээ тасран гарлаа. Ер тvvнд одоо єлєгчнийг аргадан царайчлах сэтгэл алга. Саяын тулалдаанд бадарсан уул хилэгнэл нь vргэлжлэн ємнєє байгаа бvхнийг дарах, дарангуйлах бодол л эргэлдэнэ.
Ингэх нь ч бас зєв байжээ.
Єлєгчин єєрийн эрхгvй цуцан зогсож гийнан гаслан газар хєрвєєн унасан бєгєєд дєрвєн хєлєє дээш харуулан нам тайван нvд анив.
Энэ бол аргаа баран аргадаж байгаа нь энэ байлаа.
“Одоо чи намайг яадаг л санж, дураараа бол!” гэж байгаа нь илт байлаа. Дулаан хайрханы хvvгийн уур дорхноо арилав. Анхилах vнэрт нь ухаан мэдрэл нь аяндаа мансуурч єєрийн эрхгvй илэн таалахад хvрэв. Гэвч саад тотгорлов. Ард хоцорсон тvгдгэр хєх гvйцэн ирж: “Сая би амийг чинь аварсан бус уу? Иймд чи наад єлєгчнєє надаас бvv харамла!” гэх байдлаар нvvр бардам байх ажээ.
Хариуд нь тэрбээр нэр нvvргvй архирав. Yнэндээ ч: “Эр биенд янаг нэг байх ёстой бол vхтлээ харамлах сэтгэл мєн нэг байх ёстой” байжээ.
Энэ хоёр, єлєгчнийг “Минийх, минийх” гэж архиралдан бас л дорхноо уралцаж гарсан бєгєєд эхэл эхэлсээр Дулаан хайрханы хvv доор нэг хэсэг хэмлэв. Тэр зуураа тvгдгэр хєхийн цээжин талд маш их хvч бийг олж мэдсэн аж. Дороос нь мултран гарахтайгаа зэрэг арга барилаа єєрчлєн баахан зууралдсаныхаа эцэст нэг удаа ялалт хийсэн болжээ.
Энэ зуур бусад чоно уван цуван ирсээр байвч Дулаан хайрханы хvvгээс айн сvрдэж алсуур тойрон дэмий архиралдаж байлаа.
Єлєгчнийг цааш явмагц Дулаан хайрханы хvv мєн л хайр найргvй хэмлэн хєєв. Ард нь нєгєєдvvл нь дэс дараагаараа цуврах боловч явах тусмаа алслагдан хоцорсоор нэг мэдэхэд ор сураггvй хаягдсан байв. Бараа vл тасрахаас ганцхан тvгдгэр хєх, тэрээр гэдэс єлєн, хєл нь чангарснаар хэдэн зуун алхмын зайтай харайлгасаар байлаа. Цаашдын явдал гэвэл, эцэж цуцахыг хэзээ ч vзэмгvй, ямагт нумнаасаа мултарсан сум шиг харайлгадаг байсан єлєгчин єдрийн хагас аваад ядралын туйлд хvрч яг зогсов. Энэ зуураа хэд дахин зогсон амарсан бєгєєд амрах болгон дээрээ Дулаан хайрханы хvvг аль байдгаараа аргадаж байв. Єєрєєр хэлбэл омогтой бvхнийг дороо сєгтгєдєг єнєєх vзэсгэлэн гоо бие нь яв явсаар эрэлхэг нэгний гарт орж, vнэнч хань чинь болъё гэж байгаа нь тэр юмаа.
Гэтэл бас амрах бvрийд тvгдгэр хєх гvйцэн ирж ширvvн тулалдаан болж байлаа. Эцсийн удаа зад хэмлvvлэн хєлдєє хvнд шарх олон хаягджээ. Бусад нь аль хэдийн ор сураггvй болсон тул одоо Дулаан хайрханы хvvд туйлынхаа зорилгыг тавтайяа хангах цаг нэгэнт тулсан ажээ.
Энэ бvхэн бол байгалийн шалгалт мєн. Байгаль нь жилийн дєрвєн улирлын хамгийн хатуу хайрганаар єлєгчинд нь тvр зуурын онцгой хvч чадал єгєєд, тvvгээрээ азарган чононуудыг уралдуулан шалгах бєгєєд энэ шалгалтыг Дулаан хайрханы хvv нэр тєртэй даван туулсан нь энэ байжээ. Нэмэн єгvvлэхэд хэрэв байгаль ингэж шалгадаггvйсэн бол чонын удам угсаа доройтон доройтсоор аль хэдийн vнэг шиг дорой амьтан болсон байх буюу эс бол чоно гэдэг араатан энэ дэлхийгээс бvрмєсєн сєнєсєн байж болох юм.
Туйлын хvсэл нь биелэгдмэгц мань эрийн хvч тэнхэл тасран бие нь сал сулрах аж. Тэр дашрамд бусадтай хэрvvл тэмцэл хийх ба атаа жєтєє уралцах сэтгэл замхарч, нам тайван амьдрах хvсэл аяндаа мєрєєдєгдєж эхэллээ. Єлєгчин чинь єєрцгvй бие махбодод єєрчлєгдсєнєєс гадна єєрийнхєє хvч чадлаар хувь заяаныхаа ханийг олж авсандаа сэтгэл ханан баярлах ажээ.
Ийнхvv хоёулханаа эрээн тарлан цасаар хучигдсан хэсэг сархиагт єдрийн наран баруунар шингэхээс аваад шєнє єнгєрч vvр цайх хvртэл нам тайван унтаж амарлаа. Энэ завсар ямар нэгэн хєндлєнгийн гай гамшиг тохиолдсонгvй. Ард хаягдсан чоно удаа дараа ирсэн боловч єлєгчнийг vнэртэхтэйгээ зэрэг уг хэрэг аль хэдийн єнгєрснйг мэдэн ой гутрах аж. Зарим нэг нь “Пээх, хайран юм яйран болж шvv!” гэх мэт хамраа гудчуулан буруу харж хэвтжээ. Гэвч Дулаан хайрханы хvvд єшрєх сэтгэл хэнд нь ч тєрсєнгvй. Энэчлэн єлєгчний хойноос ухаангvй давхилдаж байх зуураа бие биетэйгээ хэчнээн атаа жєтєє, хэрvvл тэмцэл хийлцсэнээ эргэцvvлэн бодсонгvй. Yvгээрээ тэд чонын хєвгvvд бєгєєд vvгээрээ ч тэд “Бид бол аль ч амьтнаас давуу шударга” гэж уг тєрлєє бахаддаг ч байж мэднэ.
Гэтэл тэдний дунд нєгєє тvгдгэр хєх алга. Тэрээр сvvлчийнхээ шийдвэрлэх ширvvн тулалдаанд хєл бэртэн хоцорсон чигээрээ хаягджээ. Хойшдын нь хувь заяа гэвэл, тэр тэндээ шархны халуунаар vхэх ч байж мэднэ, эс бол эдгэрээд тєрсєн єссєн нутгаа тэмцэх буюу эс бол амь зуухаар аль нэг тийш тэнvvчлэх ч байж мэднэ. Эс бол эдгэрэн ядаж хэвтэх зуурт нь хєндлєнгийн гай, хvн тєрєлхтний нэг нь дайралдан цохин алж, арьсыг нь хуулан авч одох ч юм билvv. Ер ирээдvйн юмыг хэн яахин мэддэгсэн билээ. Yйлийн vр ирэхэд єлссєн бvргэд дээрээс гэнэт буун улаан голыг таслан авах хvртэл аюул бишгvй байдаг билээ.
Єлєгчин дээр цугларсдын дотор хєєрхий тэр тvгдгэрийн тухай бодох хэн ч алга. Тэд зєвхєн хувь хувиа бодно. Хувь хувьдаа vзэсгэлэн гоо єлєгчний ариун бэлэгт золгож чадаагvйдээ гутарцгаана.
Зорьсон зорил, санасан санаа нь нэгэнт дэмий єнгєрснийг мэдэхтэйгээ зэрэг биесийн нь ядрал туйлдаа хvрсэн нь тодорхой болж єєрийн эрхгvй унтаж амрах л чухал болжээ.
Yvлгvй тэнгэрт нар хэдийн мандаж єглєєний жавар арилсан хойно єлєгчин Дулаан хайрханы хvvтэй нэгэн зэрэг сэрэв. Чилvvрхсэн биесээ сунган суниасны дараа Дулаан хайрханы хvv єлєгчнийг халамжит эрийн ёсоор илэн таалахад єлєгчин хариуд нь сэтгэл єег таашаан: “Одоо бидэн амьдралаа бодох цаг болсон бус уу!” гэх мэт эехэн дуугаар гийнан урт сайхан цээжинд нь толгой єгєн шєргєєлєє.
Эр эм хоёрын нарийсах чимээнээр нєгєєдvvл цєм сэрэв... Хоор зуураа нам тайван, эв санаа нэгтэй найз нєхдийн адил бололцжээ. Ханилсан хоёрыг баруун хойш чиглэн явахад “Хvvе таминь, энэ хоёрыг vдэн гаргаж єгье!” гэцгээх мэт даган гарцгаав. Дараа нь тэд нэг нэгээрээ сугаран vлдсээр алга болсон байлаа.
Дулаан хайрханы хvv гэдэс єлсєх, ядрах хоёрт нэрвэгдэж эхлэв. Ингэхээрээ аль ч амьтан амьтны адаг болдог билээ. Гэлдрэх шогших хоёрын хооронд арай ядан явна. “Энд тэнд идчихмээр, барьчихмаар юу байна вэ?” гэж эргэн тойрныг ширтэхээс эрээн тарлан цасанд хучигдсан мэл цагаан тал, цэнхэр хєх зэрэглээгээр хєшиглєгдсєн урт урт шил нуруудаас єєр юмгvй байлаа. Сэтгэлд эргэлдэхээс тєрсєн нутаг Дулаан хайрхан. Тvvндээ хvрвэл ядаж хадны бор оготно бишгvй байдаг биш билvv гэж бодогдоно. Ард нь єлєгчин хоёр хоногийн ємнє адууны мах идсэн нь тэр vедээ сvрхий амьсгаадуулсан боловч одоо ид шингэцэн дээрээ явах тусам хvч чадал нэмнэ. Гэлээ ч тэр, тvvнийг ханилсан эрээ гэж vзэн ард нь явах аж.
Урьдтай нь нэгэн дэрст хонхорт хэсэг гєрєєс хэвтэж байсан бєгєєд тvvнийг Дулаан хайрханы хvv харан сэтгэл нь сэрхийн сэргэв. Биеийнх нь ядрал дорхноо мартагдаж, булчин шєрмєс нь аяндаа эрчлэн зангирав. Гэвч бас гай! Ухас хийн vсрэхдээ ямар нэгэн юманд бvдэрч дугуйлдан унав. Yvндээ сарьсан хамраа шалба авсныг хэлэх vv, євдєхийн эрхэнд нvд эрээлжлэн ухаан балартана. Гаслан гангинан босож, зээр гєрєєсний байсан газар руу харвал єлєгчин нэгийг нь аль хэдийн дарж авсан байлаа. Yvнд тvvний баярласан нь жигтэйхэн. Тэгээд бас амтат сайхан хоолыг ганцаараа идсэнийг хэлэх vv, гэдэс цадаж гэдэс тэниймэгц єлєгчнийг хайрлах сэтгэл шинээр тєрсєн бєгєєд ер эдний амьдралын халуун холбоо эндээс ч эхэлсэн байж мэднэ.
Тэндээс Дулаан хайрханы хvv эм юугаа дагуулан єєрийн тааваар єнжин хонон явж єссєн тєрсєн нутагтаа эсэн мэнд хvрчээ. Анх очсон даруйд ураг тєрлvvдээс нь аваад уг нутгийнхан єлєгчнийг нь vзэн ядан гадуурхах аж. Иймд мань эр юу юуны ємнє эм юугаа ємгєєлєн хамгаалах хэрэгтэй байлаа. Энэ талаар єдєр тутмын явган хэрvvл гарах болсон тул тэр бvхнээс аль болохоор зайдуу явахыг эрхэмлэсэн бєгєєд ингэснээр тэдний амьдрал бусдаас тасрав. Хоёр бие нэгэн адил идэр залуу, эв тvнжин маш сайн ан гєрєєнд хоёулхнаа явна. Олсон олзоо ёстой сэтгэл харамгvй хуваалцана. Ингэхэд хэн хэнд нь ийм сайхан амьдрал хэзээ ч байгаагvй аж.
Хэдэн сарын дараа єлєгчний гэдэс томорч хєл хvндрэн ан авд тууштай явж чадахыг байлаа. Тэрээр арга буюу идэш тэжээлийн хойноос ганцаараа зvтгэнэ. Яг энэ vеэр хавар болж ойр хавийн айл амьтад євєлжєєнєєс гаран ийш тийш нvvдэллэн холдож одсоноос гадна хvмvvс vр тєлийн алдахгvй авах гэж адуу малаа харж хандах нь чангарав. Хотын ноход нь хvртэл тун сэргэг болж, хоттой хониндоо оруулахгvй боллоо.
Гэлээ ч тэрбээр зvтгэнэ. Заримдаа тав зургаан хоногоор ч алга болно. Тэр зуураа єєрийн гэдсийг єгрий яс, vхсэн малын сэг тєдийгєєр зогоож аваад айлын хот руу гэтэн мярайна. Тэгээд эс бvтвэл адуу руу дайран азаа vзнэ. Тvvнээ эс бvтвэл зээр хєєж vзнэ. Энэ ч бас амаргvй, ганцаараа хєєж гvйцэхэд бэрх юмны нэг.
Ингээд аргаа барахдаа туулай эрэн бут шиншилэхэд хvрнэ.
Энэ vедээ сайх чоно: “Амьдрах гэдэг алалцах дайснаас хэцvv” гэдэг хvн хоорондын ярианыг сонссон бол єєрийн эрхгvй “Ээ тийм, ёстой тийм” гэж дуу алдах байсан биз. Гэвч тэрээр ємнєє тулгарсан vйл хэрэг бvхэнд арван хэдэн тєрлийн арга ухаанаа гаргаж чаддагаааа эргэх бvрдээ эрхгvй олж омогтой байдаг байлаа.
Сvvлийн удаа явахын ихийг яваад олсон олз тун тааруу, тураалын туйлд хvрсэн хєгшин оонын зовлоготой ирэхэд єлєгчин нь зулзагласан байлаа. Аман дахь ооноо ємнє нь хаямагц єлєгчин, нялхарсан биеэ арай ядан єндийлгєн босов. Илгэн хэвлий дор нь багтан нам гvм унтаж байсан найман нялзрай бэлтрэг хvйтэн жаварт цохигдон, нэг жигдийн нарийхан дуугаар шуугилдан vлдэв. Эрт урьдаа мань эр энэ мэтийг сонирхох байтугай дуу чимээнээр нь жигшин зугтдаг байсан аж. Гэтэл одоо тийм биш болжээ.
Харах тусам нvд булааж, vнэр нь хvртэл ариухнаар ханхална. Хойшдоо єдєр хоногийг ирэх тусам бие бялдар єсєн торниж улмаар сэтгэл булаалаа. Гэвч vvнийхээ зэрэгцээгээр хомхой долгомцог нь жигтэйхэн. Эхийнхээ мээмийг уран тасдаж залгихаас яавч буцамгvй болсон тул, эр эм хоёр бэлтрэгээ тэжээхийн тулд єєрсдийнхєє биесийг эцтэл туртал зvтгэв.
Хажуугаар нь тохиолдсон гай гамшиг цєєнгvй. Нэг яваад ирэхэд бэлтрэгнvvд нь хєєцєлдєн тоглож байгаад нэгнийгээ єндєр хаднаас нисгэсэн байх бєєєд тэгээд тэр нь тvvнээс болон vхэв. Дараа нь нэг єдєр бэлтрэгнvvд нь наранд гаран тоглолцож байхад бvргэд нэгий нь шvvрэн авч одов. Эцсийн удаад гэдэснийхээ хэрийг vл мэдэн идэж орхиод бас vхсэн байлаа.
Иймд эр эм хоёр санаа сэтгэлийн талаар ядмаг, бєєн зовиур эдэлж байлаа.
Хvн бvр хvvхдээ хєлийн дєрєєнд, гарын нь ганзаганд хvргэхийг зорьдог бол чоно бэлтрэгээ хєлий нь гєрєєнд, амы нь цусанд хvргэхийг эрхэмлэдэг ажээ. Энэ ёсоор Дулаан хайрханы хvv єлєгчинтэйгээ зургаан сар зvтгэснийхээ эцэст бие даан амь зуухтай болгож сэтгэл амарлаа.
Бодвол эдний амьдрал ингээд нэг амрах баймаарсан. Гэтэл тэгдэггvй. Дvн євлийн хvйтэн ид дундаа ормогц єлєгчний ааш зан гэнэт хувирлаа. Хэдэн єдєр vдшийн бvрэнхийгээр Дулаан хайрханы хэдэн оргилыг дамжин улин гиеvрч, ойр орчмын бvх эрсийг дуудан цуглууж аваад: “За, одоо та нар миний хойноос эр бяраа vзэлцэх цаг болсон!” гэх мэт жавар сєрєн давхиж гарлаа. Энэ бол “Гэм биш зан, гэнэт биш хууч” гэгчээр ингэх л учиртай юмсанж.
Єлєгчнийг даган давхигсдын дунд Дулаан хайрханы хvv мєн оролцов. Гэвч ноднингийнх шигээ биш, ямагт єлєгчний ард бєгєєд тvvндээ нvvр талтай. Нєгєє талаар хєл улдах, бусдад гадуурхагдах энэ тэр бvхнээс гадуур, харин ч айлган сvрдvvлнэ. Аягvй дураа хvрвэл єлєгчинтэйгээ элбэн зад хэмхчиж хаяна.
Эцсийн бvлэгт єлєгчинтэйгээ ахин бэлэг зохицоод уг нутаг Дулаан хайрхан руугаа буцсан билээ.
Хойшдын vйл явдал гэвэл єнгєрсєнтэйгээ ав адил. Тэр байтугай єнгєрснєє эргэн давтсаар идэр насаа єнгєрvvлсэн гэж хэлж болох байна. Ганцхан онцлон тэмдэглvvштэй нь одоогоор дєрвєн жилийн ємнє, єнєєх жил бvр давтагдсаар ирсэн євлийнхєє гvйдлээс буцах замдаа нэгэн бод малын нэгэн сэг дээр санамсаргvй очсоноос болж єлєгчин хойд хєлєє хавхдуулжээ. Гайтай тэр хавхнаас хєлєє авах гэж vй тvмэн vйлээ vзсэний эцэст хvн ирэхийн бараанаар тэр хєлєє тас хазаж vvрд доголон хоцорчээ.
Тэр цагаас эхлэн єлєгчний бие єєдєлсєнгvй. Нас ч єєрийн эрхгvй єтлєн уруудах замдаа орсон аж. Мєн тэр цагаас хойш єлзий болсон Дулаан хайрхандаа хоргодохоос єєр хааш ч хєдєлсєнгvй. Єнєєдрийн хувьд єлєгчин, хазах шvд бараг vгvйтэй адил, харах нvд галгvй болоод улцан. Толгой салга, ан амьтан барих байтугай бэлэн байгаа идшийг идэх гэхдээ хальт авах нь ерийн хэрэг болсон бєгєєд гагцхvv vзэхийн ихийг vзэж, єгєр муу санаа бvхнийг олсон хєгшнийхєє ивээлээр амьдрах болсон ажээ.
Хєгшин чоно єлєгчнєєс эхлэн бэлтрэгнvvдээ хvртэл цємийг бvрдvvлж аваад Таргатын цагаан тал руу тааваараа шогшино. Хєгшний ард залуу эр эм хоёр дараа нь бэлтрэгнvvд тус бvрдээ дэг журамтай явж байхад тэдний бvлд саяхан нийлсэн залуу азарган хажууд нь гав ганцаараа. Тэрээр байн байн тvрvvлэх гэж євгєнтэй мєр зэрэгцэнэ.
Хєгшний сэтгэлд: “Yгvй энэ тэнэг, юунд надаас тvрvvлэх гээд байна вэ” гэдэг эгдvvцэл тєрж, тvрvvлэхийг завдах бvрд нь архиран шазалзана. Yнэндээ нэг сvргийг толгойлон авч явах амаргvй. Яльгvйхэн осолдлоор ямар ч аюул хvрч болдгийг хєгшин тун сайн мэднэ. Гэтэл азарган чоно дотроо vгvй ер яасан удаан явна вэ. Ингэж явснаар бид хэзээ юугаа олж идэх билээ гэж бухимдана.
Зvvн хойноосоо босон бараан хар vvл урагш нvvн нvvсээр огторгуй бvрэн бvрхлээ. Ингэсхийгээд айхтар ширvvн бороо орохыг хєгшин чоно л сайн мэдэх бєгєєд тэр завшаанд ойрхон зуураас ам тосдож болно гэдэгт бат итгэнэ. Гэвч цаг эрт, айл хунар сvvнийхээ оройн саамыг сааж, унагаа барьж байгаа vе санж. Тэртээ зvvн ємнєх Таргатын гол хэмээх бяцхан голын дагуу дахь хэдэн хотоос хvн малын дуу чимээ тасралтгvй сонсогдоно. Хамгийн наад захын хотын ноход хуцав. Энэ бол “Тэнд чоно явж байна” гэж шуугилдаж байгаа нь тэр.
Хєгшин чоно зогтусан чагнаснаа: “За, энэ ч яамай!” гэж бодон шогшоогоо vргэлжлvvлэв. Ноход хуцсаар бєгєєд тэр дундаас “Хєв хєв” гэж тайвнаар хуцагч нэгийг мань хєгшин аль хэзээний сайн танина. Тэр нь бол бие том, бяр чадал ихтэй, улаан халтар хоншоортой, хонхорцгон сvvлээ сэрвээн дээрээ хаян саахалцан давхидаг нэг ширvvхэн гайхал байдаг аж.
Хєгшин чоно “Аа тийм, чи намайг хотондоо мєн ч олон удаа оруулаагvйсэн билvv. Одоо зvгээр, надад ч хот руу чинь ухасхийх чадал алга. Чи ч гэсэн єтєлж шvv дээ” гэж бодож явлаа.
Мань хєгшин тэр бvх нохойн хучилтын дотроос бас нэгийг танив. Тэр нь бол нас залуу, сонор сэргэлэн, давхиа хурдтай, зvрх цагаан хар гичий. Эзэн нь ямагт ад vзэн єл мєлхєн тэжээдэг учир чадал дорой, гаансны мод шиг болтлоо гуриатсан нэг муу амьтан байдаг байжээ. Хєгшин чоно тvvний тухай бодохдоо: “Єє чи юу. Хуцах чинь аргагvй. Барааны газраас байтугай давааны цаанаас чимээ авдгийг чинь би мэднэ. Хєл чинь хурдан, ухаан чинь сэргэлэн. Уг нь чи манай тєрєлд л тєрсєн бол таарах байлаа. Гэтэл заяа чинь дутаж хот сахин хоолны шавхруу горьдон тєрж дээ” гэж бодно. Азарган чонотэр нохдоос нэгий нь ч vл танина. “Ингэж дэмий шогшихын оронд энэ айлуудын хот руу орохсон доо” гэж л бодно. Таргатын голын айлуудын зvvнээ ирэхэд, зvvнээс нь бэлчээртээ гарч яваа адууны тvрvvч гарч ирэв. Чононуудыг гэнэт харан зогтусаж, толгой єргєн хамар тачигнуулна.
Хєгшин чоно ч эдний дунд яваа хэдэн морьдыг сайн таних байлаа. Морьдын дотроос татанхай хонготой хар хээр морь урагш тvрэн гарч ирснээ хазан хайрахад бэлтгэн газар цавцлаа. Энэ бол бvр ч эрт цагийнх нь танил байлаа.
Мань хєгшнийг анх хєл нь гєрєєнд, ам нь цусанд хvрч байх vед юмсанжээ. Энэ морь ч бага балчир даагандаа байсан цаг. Хєгшин чонын эцэг тvvнийг ирээдvйдээ vр хvvхдvvдэд минь аюултай хурдан морь болно гэж vзээд нэг шєнє єєрий нь дагуулан очиж барьж идэхийг шийдсэн аж. Тэгээд хонгонд нь хvрч чадсан боловч эх нь амь биеэ vл хайрлан хамгаалж дайснаас гадна азарга бvр ч аюултай эцэг чонын ар сэрвээнээс бєєн хэсгйг тас хазаж хаясан байх бєгєд эцэг чоно тэр зундаа єтєнд баригдан насан эцэс болов. Энэ морь ч тєрєлхийнхєє хурдыг алдан жирийн унааны морь болсон ажээ.
Энэ учраас хєгшин чоно нас бие гvйцэж, энэ тэрийг эргэцvvлэн бодохтой болсон цагаасаа эхлэн энэ морьтой дайралдах бvрдээ харуусалтайгаар нас барсан эцгийнхээ vлдээсэн их гавъяаг санан бахаддаг байлаа. Гэвч дайсан гэдэг хэзээд барагдан дуусах учиргvй ээ. Нэгий нь дармагц ард нь бас нэг vлдэн залган авч байдаг тавилантай. Тэр ёсоор татанхай хонготойн нь хойноос эндvvрэм ижил зvсмийн нэг морь ирж, эгдvvцэн газар цавчлах нь тvvний тєрсєн дvv байлаа.
Эдний эзэн нь єндєр биетэй, янхигар цээжтэй, єргєн шанаатай шарангуйвтар царайтай, бvргэд шиг хурц харцтай нэгэн ахимаг насны хvн байдаг бєгєєд татанхай хонготын дvvг нас бие гvйцсэн цагаас эхлэн vе vе унан чоно хєєн авладаг болсон юмсанж. Иймд мань хєгшин чоно морь эзэн хоёрыг хэнээс ч илvvтэй таних аж. Yнэндээ сvvлийн жилvvдэд Дулаан хайрханы бvх чоныг тэр эр алахаа алж, алс холын нутаг руу хєєхєє хєєж бараг байхгvйтэй адил болгосон байжээ. Хvн бvхэнд чонын арга залийг бахдан: “Ээ дээ мєн ч тэнгэртэй амьтан шvv дээ” гэдэг байхад тэр хvн, чонын арга ухааныг єєрийнхєє алганыхаа зураасыг харж байгаа мэт тодорхой мэддэг байлаа. Yvгээрээ тэр эр ойр орчмын бvх чонын эрлэг нь болсон бєгєєд гэвч хєгшин чоно ємнє нь бусад чононоос гаршгvй арга ухаан гаргаж чаддагаараа єдий хvртэл єлєгчинтэйгээ эсэн мэнд яваа нь энэ байжээ.
Цувран гарч ирсэн адуу тvрvvлснээ гvйцэн нэгэн дороо тунарав. Унага даага багачууд нь “Энэ яваа чинь юу гэгч вэ” гэх байдлаар хошууран тасарч байтал онгон дэлтэй хар хvрэн азарга гэнэт давхин гарч ирж тэднийг зад элдэн дотогш хумьж, чоно руу толгой єргєн давшлах болов.
Энэ азарга бол хєгшин чонын эцгийн амь насанд хvрсэн азарга мєн. Гэвч хєгшин чоно тvvнд єшин хонзогнох сэтгэл алга, харин ч идэр залуугий нь амьдрал сэтгэлд нь тун таашаалтайгаар орох аж. “Ээ чи болно! Сvрэгт чинь би халдаж vл болохыг сайн мэднэ!” гэж урьдах замаа хєєсєєр байлаа.
Тэнгэр бvрхсэн навсарсан хар vvл, эхнийхээ ширvvн дуслыг “Пис пис” буулган газар хаялаа. Дараахантай нь цахилгаан гялсхийж орчлон дэлхийг хvржигнvvлэв. Гялс хийх хурц гэрэлд нь нvд гялбан нэг vе таг сохор мэт болох бєгєєд ингэхийг урьд ємнє бараг vзээгvй бэлтрэгнvvд айн сандран гаслалдаж, эхээ ороон чигцэлдэнэ. Бороо улмаар ширvvсэж, аянгын дуу vргэлжлэн нижигнэхэд бэлтрэгнvvд тасралтгvй гаслалдаж идэр залуус нь ч айн бvрдэхэд хvрлээ.
Харин хєгшин чононд энэ бvхэн юу ч биш, vvнээс цааш цахилгаанд дайрагдан vхэх хvртэл бишгvй байдгийг мань хєгшин мэднэ. Сэтгэлдээ тэр “Ээ дээ энэ бороо, идшийг бидэндээ эрхгvй хайрлана бий” гэж бодно. Хажууд нь азарган чоно: “Yгvй энэ хар борооноор ингэж явахын хэрэг юу вэ. Yvний оронд уул хадныхаа мухрыг сахин хэвтэж байсан бол юутай сайхан байх билээ” гэж бодно.
Хєгшин явсаар л байна.
Таргатын голын айлуудын зvvн ємнє, хагас єртєє хэртэй очсоноо хєл татаж, борооны эсрэг харан хэвтэв. Yvндээ хєгшин ямар ч дохио єгєєгvй боловч бусад нь мєн тийн хэвтэх ёстой аж. Аянгын дуу алст нижигнэх боловч аадрын ширvvн оролт шавшсаар байлаа. Ер нvдэнд vзэгдэж чихэнд сонсогдох юм алга. Гэвч хєгшин “ам тосдох юм аяндаа ирнэ” гэдэгт бат итгэж хэвтэх ажээ.
“Энэ нь чухам юу вэ. Тэгж єєрєє аманд орж ирдэг єєх тос хаа байсан юм бэ”. Энэ бодлыг залуу азарган бодон уйтгарлана.
Хэвтсээр байтал шєнє дунд єнгєрч бороо арилах тийшээ хандав. Гэлээ ч хєгшин хэвтсээр “Ээ дээ, эрхгvй ирэх л ёстой байдагсан” гэж бодно.
Гэтэл гэнэт хонь майлалдах чимээ гарав.
Эн бол яг хєгшний санан, зєгнєсєн хэрэг мєн.
Ширvvн бороонд хотноосоо тасарсан хонь уруудан яв явсаар орж ирэх нь энэ аж. Yнэр нь хамрын vзvvрт ханхалж, сэржигнэх борооны сиймхийгээр бараан сvvдэр нь тодрон юу юугvй нємрєн орж ирэхэд хєгшин чоно ямар хонь барьж авахаа бодов. Хамгийн тvрvvн сэтгэлд нь, тарган иргэ буух аж. Гэвч мань хєгшин “Ээ болъё, би тvvнийг чинь дийлэхгvй шvv дээ” гэж бодов. Хоёр жилийн ємнє нэг айлын хотонд орохдоо ирэг барьж аваад тvvндэ дийлдэн чирэгдэж, нохдод нь бариулчихаа шахсан аж. Дараа нь хурган хонь санаанд нь оров. Мах нь зєєлєн болоод амттайхныг мань хєгшин сайтар мэднэ. Гэвч, эмгэн бид хоёрт арай хvрэхгvй болов уу? гэсэндээ нэг тєлєг рvv vсрэн багалзуурдан авлаа.
Тєлєг цовхчин хєгшнийг дороо хийж дээр нь тонгочив. Гэлээ ч мань хєгшин тайван: “Дэмий ноцолдон тэнхээгээ барах хэрэггvй шvv дээ” гэж бодно. Халуун цус амандаа орж иртэл vгтээсээр тєлєг тонгочих тусмаа єєрийнхєє хоолойг єєрєє таслахыг мань хєгшин сайн мэднэ.
Тєлєг газар унан баахан тийчилсний дараа мань хєгшин ам шvдээ салган авч єндийлєє. Эргэн тойронд юу болж байгааг ажихад хоёр залуу аль хэдийн нэг нэгийг унаган идэж дэргэд нь бэлтрэгнvvд ухаангvй ховдоглон бєгсєє тонтогнуулан зулгааж байлаа. Нєгєєтэй нь vргэсэн хонь зайлан зугтахыг бодохын оронд тэнэглэн ширтэж зогсох аж. Дэргэд нь хєгшин єлєгчин, тєлєгний нимгэн цавиас эхлэн идэх гэж нудчин ядаж байлаа.
Мань хєгшин: “Ээ, чи намайг хvлээ!” гэх байдлаар єлєгчнийхєє хошууг хойш тvлхэн єєрєє тєхєєрч эхлэв. Эл ажилд дадлагатай ч байлаа. Юу юуны урьд сэвстэй нь хутгахгvйг хичээн гvзээгий нь салган авч хойш тавиад амгалан тайван идэж гарлаа.
Хоёр залуу чоно гэдсээ цадмагц дахин хонь руу орж, аль амандаа дайралдсаныг барилан хаялах болов. Ингэж гэмээ нь тэд сэтгэл ханан цаддаг байлаа. Бэлтрэгнvvд нь дагалдан жижиг хургуууд хєєн давхилдана.
Энэ бvхнийг хєгшин ємнєхєє тайван идэх зуураа ажиж байсан бєгєєд єєрєє ч мєн идэр залуудаа ингэж байсан аж. “Ээ дээ, идэр залуу нас гэдэг чинь ийм л байдаг даа” гэж бодсоноо: “Yгvй энэ бvхэн эцэстээ гай болдог шvv” гэж бодогдон дотор нь зарсхийв.
Иймд мань хєгшин дутуу идэн єлєгчинтэйгээ уулынхаа зvг яаран зvтгэв.
Таргатын голын адаг дахь нэгэн хот, vvрийн шаргал туяагаар хонь тасран одсоныг мэдэн бєєн шуугиан дэгдээв. Чоно нохойд орсон байх гэдэг бодол хvн бvхний сэтгэлд орж, нvд нь орой дээрээ гаран сандарцгаана. Хойноос нь явах морь мал хаа юу байдаг билээ гэж нэг хэсэг мунгинаад унаатай хэдэн хvн явлаа.
Тэр хvмvvс чоно идсэн сэг vзэж бvр ч шогшров. “Энэ манайх, тэр танайх, vгvй энэ хэнийх вэ” гэсэн vг хvн бvхний амнаас гарна.
Энд тэндгvй хэсэг хэсгээр тасарсан хоньдыг “Чаа, чаа” хэмээн цуглуулах зуураа уруулсан шархадсан хонь тоолон мєн л шогшролцов. Чоныг хараан зvхэлцэх нь маш их: “Алахсан цохихсон, арьсыг нь хуулахсан” гэдэг vгийг дор бvрнээ єгvvлнэ.
Тэдэн дээр шар оройт хуучин хилэн малгайн хар хvрээг урагш дарж ємссєн ахимаг насны янхигар эр хvрч ирэв. Энэ хvн єєр хотын хvн бєгєєд хєгшин чонын голд орсон танил Цэрэнчимэд гэгч байжээ. Тэрээр єглєє адуунд мордон цуглуулж аваад улаа явдал болсныг мэдээд энд иржээ.
Єглєєний мэндийг урьдчилан мэдэхийн оронд Цэрэнчимэд, “Пээ, юутай тоогvй юм болох нь энэ вэ” гэж харууслаа илэрхийлж, нєгєє хvмvvсийн халаглалаа vргэлжлvvлэн урсгахад: “Ээ дээ унтах нойрондоо харам бол vvнээс ч илvv гай гарз гарна даа” гэдгээр бvгдийн амыг таглав. Дараа нь тэр, сэг шархтай хонь нэг бvрийг ажиглан байн байн эрvvгээ маажин Дулаан хайрханы зvг ширтэж байлаа.
Тэндээ Цэрэнчимэд элдэв дэмий яриан vvсгэн цаг нєгцєєсєн зvйлгvй, адуугаа туун харив. Тийнхvv унаагаа уяж сувай адуугаа бэлчээрт нь гаргасныхаа дараа ойр орчмынхоо чадмаг эрсийг орон гэртээ урин дуудаж цуглуулав.
Эдний айраг нэртэй сайхан. Цугларагсад сєгнєн тавьсан айргийг нь амтархан уух зуураа голын адгийн айлын хонь чононд орсныг харилцан хєєрєлдєв.
Ийнхvv vг яриа аяндаа дэлгэмэгц Цэрэнчимэд:
-Тийм ээ, би єглєє очиж нэг нэгэнгvй vзсэн. Хонь хядсан чонын дотор хоёр муу хєгшин чоно оролцсон байдаг шvv гэхэд хvмvvс: Yгvй энэ чинь юу гэнэ вэ? гэх мэт гайхан бие биеэ харлаа. Тэр дундаас Цэрэнчимэдийн найз Гончиг гэгч “Хэ хэ” инээж:
-Цэрэнчимэд минь чи тэр чоныг vзээгvй байж хєгшин залууг нь яаж мэдсэн байна даа байз? гэж ёжлон асуулаа. Хариуд нь Цэрэнчимэд:
-Ажиглаж чадвал андашгvй гэж єєдєєс нь нэг сайн харснаа: “Нэг тєлгийг хоёр чоно идсэн байлаа. Гэхдээ ясыг нь тойруулан зулгаасан атал гvйцэд идсэнгvй. Уг нь залуу чононд бол нэг тєлєг гэдэг чинь нэг удаагийнх нь тааруухан хоол байгаа юм”.
Хvмvvс: “Нээрэн тийм шvv дээ” гэж ам амандаа єгvvлэлдэв.
Цэрэнчимэд:
-Ер нь хоёр чоно нэг малыг дундаа идэхдээ бие биеэс єрсєн ухаангvй шомбоддог байтал тэр тєлгийг хоёр чоно цээж бєгсєєр нь хуваан тун аятай идсэнийг vзэхэд эр эм хоёр байж таарна даа.Энэ даруй Гончиг: “Ээ дээ, тэгэлгvй дээ” гэж хэлэв.
Цэрэнчимэд: “Бєгсийг нь идсэн чоно махны аль зєєлнийг дагуулан идэхдээ ямагт зулгаан салбарлуулсны нь vзэхэд хариугvй хєгшин, ээ дээ єлєгчин л байх ёстой. Харин цээжин талыг идсэн байдал єєр, махыг ихэвчлэн тас хазаж зєєлєн яс, мєгєєрс мэтийг мэрсэн байв. Ингэхлээр энэ ямар чоно байж таарах вэ?”
-Ээ дээ, эр хєгшин чоно тэр байж гэж нэг нь хэлэв.
Энэчлэн Цэрэнчимэд бусад сэг, уруудсан хонь нэг бvрийг нарийвчлан ажигласнаараа чоно тус бvрийн нас шvд, бяр хvч, тоо байг ёстой гарынхаа алганы зураасыг харах мэт дэлгэрэнгvй ярив. Дэргэдэх хvмvvс нь дув дуугvй чих тавин чагнах бєгєєд дотроо тvvний vнэхээр гарамгай судлагч болохыг танин бахдацгаана. Ярианыхаа тєгсгєлд Цэрэнчимэд:
-Чононууд Дулаан хайрханаас ирэх шиг боллоо. Сvvлийн жилvvдэд хєєж тууж нэг ч vгvй болгосон бололтой билээ. Нэг бол ганц хоёрын зэрэг хашир юм vлдсэн ч байж мэднэ. Эс бол єєр газраас явуулын юм ирж нутагласан байж мэднэ. Юу ч гэсэн одоо гэдэс цадсан дээр нь араас нь vргээн бэлд оруулж авлана байгаа!
Хvмvvс “Тэгье” гэж ам амандаа хэлэв.
Маргаашаас нь эхлэн Таргатын голын айлын шон дээр нас бие гvйцсэн хурдан морьд сойгдов. Хvмvvс хоор зуураа чоно авлахыг ярилцаж хvvхэд багачууд даган давхилдах гэж хєл хєєр болно. Зарим нь хоёр хєгшин чонын тухай сvр бадруулан ярихдаа:
-Ээ дээ, та минь, энэ хойд ууланд чинь жилдээ нэг хоёр удаа гадагш гаран гэдсээ цатгаж явдаг хоёр хэцvv хєгшин чоно байдаг гэнээ! гэхэд, олны дунд хашир тоологддог нэг нь:
-За, тvvний чинь хэн vзэж ирээд айлгаж байгаа хэрэг вэ?
-Хэн юу байх вэ, Цэрэнчимэд гуай урд хотын хонь чононд орсныг vзээд хэлж байна.
-За яршиг! Цэрэнчимэдийн vе vе тэгж барин тавин дэгсдvvлэхийг мэдэхгvй хэн байх билээ.
-Yгvй ээ vгvй, баримты нь тодорхой гаргаад байгаа юм. Гэтэл тэр хоёр хєгшнєєс гадна бэлтрэгэн хоёр залуу чоно явсныг сайн мэдэж байгаа юм.
-Мєн дєє, тэгж л дэгсдvvлдэг байгаа юм.
-Хэрэв чи миний vгийг vнэмшихгvй байгаа бол яах вэ? єєрєє яваад vз! -Ингэхэд авлах єдєр чинь хэзээ билээ дээ.
-Нєгєєдрийн маргааш.
-Нєгєєдрийн маргааш байх нь юу ч билээ дээ. Одоо л цатгалан дээ нь хєєж хэвтэхгvй.
-Yгvй, идсэн даруйд нь хєєхєєр юу ч болдоггvй идсэнээ амаараа гаргаж орхиод гvйцэгдэхгvй болдог гэнэ. Гурав дахь хоног дээрээ л идсэн нь ид шингэж яаж ч чаддаггvй дээрээ байдаг байх.
-За энэ ч мєн Цэрэнчимэдийн vг байна. Yнэнч юм уу, худлаа ч юмуу хэн мэдлээ. Аягvй бол унаа морьдын чинь гарз болж магадгvй л байх.
-Олны дунд иймэрхvv яриа гарсан боловч авлалтад тэд бие биеэ уриалав. Гурав дахь хоногийн єглєє Дулаан хайрханы араас vргээхэд оролцох хvн хорь шахам, євєрт нь нуугдан отож байгаад тал руу хєєн цохих эрс арав болжээ.
Уулын ард гарсан хvмvvс нэг зэрэг хашгиралдан урагш давшлаа. Yе vе дарин цэнэгт цахиур буугаар буудах бєгєєд дуу нь Дулаан хайрханы хад чулуу дамжин нvргэж оршсон бvхнийг нь цочоох аж.
Энэ даруй залуу єлєгчин босон харайж, уул єєдєє мацав. Ард нь бэлтрэгнvvд аюул болж байгааг мэдэх боловч эрхлэн тоглон цогихоо эрхэмлэн наана цаанаа орон давхилдана. Хоёр дахь удаагийн буудалтанд залуу эр чоно босон харайв. Тэрээр хvнд нойрноосоо гэнэт цочин сэрсэн тул ухаан элий балай. Нэг vе хааш явах ухаанаа олохгvй мансуурснаа мєн л уул єєд мацав.
Тэр єдєр мєн халуун, идсэн хоол ч бас хvнд, амьсгаадахын ихээр амьсгаадна. Уулын оройд гараад эргэн харахад бараа бараагаа харан давшсан хvмvvс унасан мориндоо ташуур єгєн хашгиралдана. Урагш харахад элгэн хvрэн єнгєт хад сархиаг эзэлсэн эгц цавчим энгэр бєгєєд тvvний vрчлээ болсон ганга жалгын нэг рvv єлєгчин, бэлтрэгнvvдтэйгээ орох vзэгдэнэ. “Ээ хай, энэ зєв vv? Буруу юу?” гэж залуу чоно сэтгэн эргэлзэх аж. “Ингэхэд нєгєє зєнєг хаа вэ? учир утга нь vл ойлгогдох ийм цагт тvvнийг бараадвал дээр байж мэднэ” гэж бодон ойр тойрноо нэгжин харав.
Дахиад л буун дуу! Энэ дуу аймшигтай дуу. Урьд ємнє ийм дууг тийм ойрхоноос сонссон удаагvй байлаа. Сонссон байлаа ч гэсэн буун дуу, бvх чонын тєрєлхийн цог заль, сvр жавхланг нэг мєсєн сєнєєгч нь байлаа.
Залуу чоно урагш суга vсрэн уулын уруу єєрийн ухаангvй оров. Ардаа тэр алд дэлэм газар ємхий хар зураас хаяснаа єєрєє vл мэднэ.
Энэ vед хєгшин чоно єлзий болсон хадныхаа мухарт хэвтсээр байлаа. Yнэндээ гэдэс хагас цадсан тэр нэгэн цагаас эхлэн: “Ээ хай, хэт ойроос идсэн хоол аягvй бол амь насанд цєв болж болох шvv” гэсэн нэг аягvй бодол сэтгэлд нь эргэлдсээр байсан аж.
Єнєєдрийн хувьд уулын араас хvмvvс гэнэт хашгиралдан давхихад мань хєгшин учрыг бvрэн мэдсэн бєгєєд уулын бэлд эртний танил хvн нь унаа мориныхоо хамт хvлээж байгаа нь нvдэнд vзэгдэх шиг болжээ. Хvмvvсийн дуу ойртох тусам мухартаа шигдэн буун дуу байн байн пин хийхэд амин сvнс нь зайлах боловч тэсвэрлэнэ. Эцэст нь хоёр хvн мориныхоо амьсгааг дарсаар дэргэд нь ирэн бууж дvнгэр дангар ярилцахад сэтгэл шулуудан айн мэгдэхээ бvрэн мартав. Морь нь чонын vнэр аван хамар дуугарган гэдрэг угзрахад эзэд нь “Хайя хайя” гэж тогтоож аваад тамхиа татацгаав. Энэ бvхэн мань хєгшинд маш тод, хадны мухарт хамтдаа байгаа юм шиг байлаа. Урд ємнє хvн амьтантай ингэж тулгарч байсан удаагvй бєгєєд хvний vнэр дэргэдээсээ хэчнээн аягvй байдгийг анх удаагаа vзэн ой гутав. Гэтэл татсан тамхины утаа хадны хєндий рvv орж ирэн хамар нармайг шархируулан найтаалгах гэж сандраав. Энэ бvхнийг хєгшин чоно даван туулах гэхдээ, нvд анин хошуугаа хадны мухар руу гvнээ шигтгэсэн тул амьсгаа тагжран бараг муурах шахлаа.
Хvмvvсийн мордон явмагц мань хєгшин гэдрэг гулган хєндийнхєє аман дээр ирж хоншоорын vзvvр тєдийхнийг гадагш гаргаж агаар амьсгалав. Нєгєє хvмvvсийн vнэр ба татсан тамхины нь утаа орчин тойронд шингэн ханхалсаар аж. Сэтгэлд нь одоо хvргэн хvv, хvv хvvхэн, хєєрхий муусайн ач нар, идэр цагаас єдий хvртэл ханилсан хань эмгэн буурал єлєгчнєє дэс дараалан бодов. “Ээ дээ тэд маань юу л болсон бол. Над шиг анир чимээгvй хэвтэж байж амиа аварсан бол уу. Ээ, vгvй байх. Яавч чадаагvй байх” гэхчилэнг vргэлжлvvлэн бодлоо.
Єдрийг арайхийн єнгєрvvлж аваад vдшийн бvрэнхий болмогц хадныхаа мухраас гарав. Эргэн тойрныг нарийвчлан ажихад бvх юм хуучин хэвэндээ: “Хєгшин чоно айх аюулгvй ээ!” гэх мэт аж. Гэлээ ч хєгшин болгоомжлоно. Аюул бvхэн болгоомжгvйгээс болдгийг сайн мэдэх тул хадны оройд гараад эргэн тойрныг дахин ажигласнаа: “Ээ та минь, та нар байна уу? байна уу? байна уу?” гэж намуухан дуугаар уянгалуулан улив.
Гэтэл анир алга, юу ч алга.
Хєгшин чонын сэтгэлд: “Ээ, би чинь энэ хорвоод гав ганцаараа болчих нь энэ vv” гэдэг бодол тєрєн гол нь харлалаа. Айх болгоомжлох цємийг мартан ахин ахин улилаа. Улих дуу нь хад дамжин цуурайтаж, vдшийн сэрvvн тунгалаг агаарыг нэмэн нэмэн донсолгоно.
Гэлээ ч хариу алга, юу ч алга.
Дээр нь тэнгэр тун тунгалаг, тєгрєг сар, тvг тvмэн од гялалзахын ихээр гялалзах нь гагцхvv мань хєгшнийг ширтэн: “Ээ євгєн чи одоо гав ганцаараа болсон шvv” гэх мэт байлаа. Дэргэд нь уул хад, євс ургамал, навч нахиа бараан сvvдрээ ийш тийш хаян сэрвийхээрээ сэрвийх нь мєн л мань хєгшнийг “Ээ євгєн чи энэ хорвоод ганцаараа болсон шvv” гэх мэт аж.
Эрт урьддаа нэг зун бvх бэлтрэгнvvдээ хvн амьтанд хядуулж орхиод шєнє нь єлєгчинтэйгээ хоттой хонинд нь орон сvйтгэж, єс хонзонгоо авч байсныг санав. Гэтэл одоо тэр цаг биш, тэгдэг нас аль хэдийн талийн одсон тул хєгшин зєвхєн гуниглана.
Гэтэл Дулаан хайрханы зvvн єндрийн єврєєс нэг чоно хариугvй дорой дуугаар гиншин улив. Энэ бол эмгэн нь: “Ээ, би энд эсэн мэнд байна шvv” гэж байгаа нь тэр билээ. Хєгшний сэтгэлд: “Аа ашгvй тэр маань мэнд!” гэж бодогдсон боловч хариу дуугарсангvй. Эмэгчин, азарган, ач vрс юугаа санан од мичдийг гєлрєн ширтэв.
Энэ vед тэртээх Таргатын голынхон нам гvм, адуу малаа бэлчээрт нь гаргасан тул цєм гэр гэртээ байжээ.
Айл бvрийн тоононоос гэрэл улалзана. Хvvхэд багачууд нь тараг ээдэм мэтийг дур мэдэн идсэнээрээ гэдэс цатгалан бєгєєд унтахад бэлэн. Гагцхvv томчуудынхаа яриаг сонирхон ор дэрэн дээрэ хєлбєрєлдєнє.
Єдрийн ан авлалтанд оролцсон нэг нь:
-Нийт таван бэлтрэг, нэг єлєгчин, нэг эр чоно алав шvv дээ гэхэд:
-Yгvй, нєгєє Цэрэнчимэдийн эр эм хоёр хєгшин чоно яалаа?
-Тэр ч харин байгаагvй шvv. Хэрэв байсансан бол тєдий олон хvн тэгж самнан vргээхэд заавал гарах ёстой.
-Тиймээ, Цэрэнчимэд настай томоотой хvн мєртлєє vе vе ингэж барин тавин баримт гарган дэгсдvvлдэг эр гэнэ билээ.
Эл яриан дундуур гадаа нь єлсгєлєн муу хар гичий онц сонор сайтайгаараа алс ууланд чоно улихыг сонсоод хар яр хуцав. Ухаандаа тэр, “Хvvе! Хvvе! Тэнд чоно ульж байна шvv, та минь мэдээрэй” гэж бусад нохдод мэдээ хvргэх гэсэн хэрэг байлаа. Гэтэл гэрийн эзэн:
-Yгvй, энэ муу гичий гэв гэнэт хий хуцдаг єлєгчин шvv. Аль вэ хє гараад нэг сайн тас цохиод орхиоч! гэв. Эхнэр нь vнснийхээ малтуурыг барин гарав. Удаж тєдсєн ч vгvй хар гичий ганхийн гасалсан бєгєєд тэрээр муу хувь заяанд гомдож vнсэн дээр очиж цагираглан хэвтжээ.

9 өгүүлсэн:

Хүслийнжигүүр said...

би ийм урт юманд майр дургүй ээ. Тэгээд энхий

Миний дуртай нээх гоё юм байдын. Орондоо орж байгаад, ганц нэг амттан хүлхэж байгаад эхлэнэ дээ. Улайрч улайрч байгаад нэг мэдэхэд нам унтааский, давсанд гүйгээский.. За тэгээд нэх өдөр бүр хийгээд байх зав зай нь гарахгүй юм даа. Дарга цэргүүдийнхээ хажууд ийм юм хийгээд сууж байвал бббббөөн юм болох биз.

энэ хэсгээс харахад бас өмнөх бичлэгийг үзэхэд Морожинэ байна гэж дүгнэв гээлоо хэхэ :P

Zippy MN said...

ehnii hesgiig ni unshlaa hehe ene er ni unen hudliig ni medku ee tehdee ter yumand hun bur l durtai bdag kkkkkkkkkkk

director said...

хэхэ ном унших дуртай шд би. бас зайрмагт дуртай завтай үедээ зайрмаг барьчаад ном шагайгаад сууж байх ч дажгүй шүү

Оргил said...

мангар уртын зїгээр залхуу дао унших н битий хэл гарчиглахаас залхуураад байхы яахуу. товчхон яриад єгчих дїхїї тэгэхгїй юу бичсийн болоо гээд дотроос н нэг юм гатгаад байвч їнэнд дийлдээд уншихгїй юм шиг байна хэ хэ

Оргил said...

тэгсэн сониуч зан дийлээд гарчиглавшд тэгсэн уншсан юм байж баярлуулавшд сайхан єгїїллэг

xvv said...

тэгжийгаад нэг тухтай уншъяа. Өнөөдөр нээрээ бүтэн блог уншиж тэнэгтлээ... Сүүлийн хэдэн сар бараг уншаагүйм энэ тэр гсн ккк... Уншиж барагдахаа больчжээ.. урт урт олон бичлэг харсан сүүлдээ гарч зугтмаар болжээшд :p

director said...

хээх та нар ер нь ву гэж бодоод байгаан хүн юунд ч дуртай байж болий ш дэ, би лав ном унших дуртай гэдгээ л хэлжийн дэг
DAO -азтай залуу юм аа, миний уншсаныг чи өмнө нь уншсан байдаг байх гэж.
Хүү-хаагуур ямар юмаа хийгээд яагаад яваад байдын бэ дээ. Би нээрээ завтайсан болоод тухтайсан бол насаараа блог гөлөрсөн ч яахуу дээ, ямар ч байсан манайхаар шагайсанд талархан мэхийв

K said...

чонын тухай гэж бодсондоо л уртыг нь хайхрахгүй уншиж дуусгалаа.
"vзэхийн ихийг vзэх завшаандаа ухаарахын ихийг ухаарав" энэ үг асар таалагдлаа.

director said...

Араатан амьтан хүртэл утсан чинээ улаан амиа эвч гарахын тулд аймшигтай бөгөөд гайхамшигтай байгааз гэтэл яав энэ хүн гэдэг 2 хөлтэй хохимой толгойтой сүүн тэжээлтэй махан хоолтон амьдралын төлөө ингэж зүтгэдиймуу дөө мэдкүүм хэрэв энэ чоно хүн байсан бол билл гейтс шиг байх байсан бизээ

Post a Comment