Jun 11, 2009

CPU-Z

by эвлүүлж чадвал хожно

Хэрэгтэй зүйл оллоо дажгүй юм байаа. Бид комьютерийн үзүүлэлтийг харах шаардлага гарвал тэр бүр процессорын тагийг нь аваад харах хэцүү шүү дээ. Тэр тусмаа лац ломботой бол бүр ч гонж, авсан газартаа эргүүлээд аваачихад лац задалсан гэсэн шалтгаанаар төлбөр ялбарт орооцолдуулна.

Start+pause товчоор харж болох ч ойлгоход хэцүү байдаг. Харин дэлгэрэнгүй үзүүлэлт, тэр дундаа MB cache, brand, Cpu-ний bass speed, RAM-ны хэмжээ, Slot , Bass, Modul гэх мэт олон нарийн зүйлүүдийг харж болно. Муухан худалдагчаас илүү ойлгомжтой харуулах CPU Z хэмээх энэхүү программ таалагдана гэж найдаж байна. Комьпютерийг форматалж үйлдлийн систем суулгахад MB /mother board/ -ны CD хэрэгтэй болно. Хэрэв CD-г алга болгосон буюу үрэгдүүлсэн бол за тэгээд та өнгөрөө. За наргиа наргиа, Энэ авсаархан программыг ашиглаад хаанахын, хэн гэдэг, яадаг MB болохыг нь харчихаж болно. Энд дараад татаад аваарай.
director.blogmn.net-с авав.


Read more...
May 10, 2009

PC Гацаад байвал

by эвлүүлж чадвал хожно

Өөрийнхөө үгээр жижкээн зөвлөгөө өгий, ойлгомжтой үүднээс. Энэ муу суганы PC гэж битгий хараагаарай, өөрөөс чинь ч болж байгаан билүү.
PC гацна гэдэг ажилтай, түүндээ улайраад, чухал шаардлагатай үед уур уцаар бардаг шүү дээ. Компьютер гацах олон шалтгаан байна. Тухайлбал:

1. Вирус
2. Нүд эрээлжлэм гоёл чимэглэл, зураг хөрөг
3. Дэлгэцэн дээрх хог новш
4. Мэдээллүүдийн эмх цэгцгүй байдал
5. Том хэмжээтэй олон file зэрэг нээх гэх мэт жзжн хүний өөрийнх нь хайхрамжгүй болон санамсаргүй үйлдлүүдээс болдог. Юун түрүүн хөөрхий машинаа буруутгалгүйгэр өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авах нь зүйтэй. Жишээ нь:
-Дэлгэц дээр тохируулсан олон янзын өнгөтэй, эрээн мяраан зурагаа солих, эсвэл бүүр зураг тавихгүйгээр нүдэнд амар хоосон өнгө тавих/desktop-proporties-desktop-backround гэсэн хэсгээс none сонгоод-colour гэсэн хэсгээс өөрт тохиромжтой нүдэнд амар өнгө сонгоод ok/
-Дэлгэц буюу desktop дээр чухал хэрэгтэй мэдээллүүд болон файлаа хадгалж байршуулахгүй байх/Desktop нь C дискний 1 хэсэг учир цэвэрлэж, форматлахад таны чухал файлууд бүр мөсөн устах учир тэдгээрийг D дискэн дээрээ хадгалж байх/
-Удаан ачаалж нээгддэг файлыг нээх гэж 1 зэрэг олон дахин оролдсоноор/тухайн файл таг гацсан бол ctrl+alt+delete гэж дарахад windows task manager буюу ажиллуулж байгаа нээсэн файлууд харагдана. Тэдгээрийн ард талын багананд runnig гэж байвал хэвийн ажиллаж байгаа бөгөөд not responding гэсэн байвал тэрхүү файл нь гацсан байна гэж үзнэ. Тэр гацаад байгаа файлыг хаахын тулд нэрийг selegt-лээд end task-г дар/
Гэх мэтчилэн арга хэмжээ авна.
Ямар нэгэн вирусгүй бөгөөд дээрх арга хэмжээнүүдийг аваад ч зүгээр болохгүй бол доорх аргыг туршаад үзээрэй. Үүний тулд ажиллуулж байгаа файлуудаа, browser-уудаа, yahoo msgr гэх мэт бүгдийг нь хаасан байх хэрэгтэй.
My computer-manage-storage-disk defregment гэж нээхэд уг цонхны баруун талд хатуу диск буюу hard-ны хуваасан хэсгүүд харагдана. Эндээс C-г сонгоод Defregment. Хэсэг хугацааны дараа уг үйлдэл дуусмагц D, E, F гэх мэт дараалан хийж дуусгана. 7 хоногт ядаж 1 удаа defregment хийгээд байвал яваандаа нисдэг болно. Анхлан хийж байгаа үед хэдий хэмжээний цаг орно гэж баримжаалахад бэрх, олон дахин давтан хийхэд үргэлжлэх хугацаа богиносч 10,20 минутанд ч багтчих талтай. Defregment гэдэг нь яадаг вэ гэхээр хардан дээрх мэдээллүүд болон өгөгдөлүүд тарж бутарч, энд тэнд байрласнаар өгсөн командын дагуу тэрхүү үйлдэл болон файлыг нээх гэж компьютер их ''ядардаг'' учраас уддаг. Defregment гэдэг нь тэрхүү салж бутарсан тарж сарнисан мэдээллүүдийг нэгтгэж шахаж ''эмхэлдэг, цэгцэлдэг'' юм. За тэгээд амжилт өөрөө өөрийнхөө юманд сайн эзэн байцгаая, хүүхдүүд минь


Read more...