Хаана ч юм бэ дээ 1 давчуу намхан таазтай өрөөнд 1 том уртаа гэгчийн модон ширээний ард найз залуутайгаа зэрэгцээд зогсчихсон бөгж солилцож байхын. Гэтэл миний бөгж миний хуруунд томдоод сугарч унах нь халаг, тэгсэн би- Өө хэн нь ийм том цагираг авдаг байнаа гэсэн чинь хүмүүс
алга ташаал байхын. Хартал ширээнээс цааш 2,3 алхмын зайтай шал нь 1 төө хэр доошоо(миний зогсож байсан ширээтэй шалны хэсэг нь 1 шатны гишгүүр мэт өндөр байхын). Олон хүн байсан л даа. Нэг нь ч гартаа цэцэг, хундагатай дарс, өнгө өнгийн шаар гэх мэт тэмдэглэлт өдөртэй хамт байдаг зүйлүүдээс 1 нь ч харагдсангүй. Би нэх гоё дэрэвгэр хормойтой цав цагаан хуримын даашинзтайгаа хүмүүсийн дунд ороод л хэсэг байхад ээж маань ингэж ярьж байхын: - 2 хүүхдээ маргааш хуримын ордонд оруулнаа, өнөөдөр тийм ч сайн өдөр биш. Маргааш сайн өдөр байгаан, өнөөдөртөө ингээд өндөрлөцгөөе гэхийн. -Ээжээ та чинь яаж байгаан бэ өдөр дамнаж хийдэг ийм хурим байдаг вм уу гэхэд юу гэснийг мэдэхгүй нэг мэдсэн машинтай, аймаар донсолгоотой шороон замаар 1 хүнтэй харанхуй болтол яваад л байх юм. би сандарч яах ийхээ мэдэхгүй тэвдэхэд тэрээр дув дуугүй л байх юм. Хотоос гарсан бололтой хоосон талд ирээд зогсоход сайхь залуу машинаа зогсоогоод чив чимээгүй л суугаад байв. Ингээд л зүүд маань төгсчихлөө. Ямар ч учиртай юм бүү мэд, хурим энээ тэрээ гэж юу ч бодоогүй л юмсан. Хуримтай таарах муу гэж хүмүүс ярьдаг шиг хурим зүүдлэх муу байх даа. Зүүдэлсэн зүүдэндээ нэх юм бодолгүй л байдагсан. Энэ хараал идсэн зүүд нэг л дотор маажаад, дотор сонин болгоод, тавгүйтүүлээд байсан түл зүүдний тайлал хэсэг хайж суусан боловч цахим ертөнцөөс нь олсонгүй ээ, харин ч бүр нэг сайтнаас нөгөө сайт руу хагас дутуу хуулаад тавьчихсан, тэндээс бүүр нөгөө рүү бас л хагас дутуу хуулчихсан байсныг нь харахаар насаараа нэгнийхээ амнаас будаа идэлцэж хоосон зайгаа нөхдөг юм биш бээз гэх бодол төрж байсныг нуух юун. Зүүдийг хэрэв зөв тайлаагүй нөхцөлд буруу муу үр дагаварт хүргэдэг юм гэсэн. Нэг домог ч гэх юм уу түүх ч гэх юм уу нэг зүйл байдаг нь : Алдуул мал хайж явсан нэгэн хүмүүн юм үздэг хардаг нутгийн нэгэн айлд очиж л дээ. Гэрийн эзэн эзгүй байсан тэл эзэгтэй иртэл нь түр хажуулдаад ав гэсэн тул нилээн хүлээсэн хүн ч хэсэг зуур хаужжлдаад авах зуураа уулын цаанаас 7 чоно өөрийг нь хараад зогсож байгааг зүүдлээд сэрсэн байгаан. Сэрмэгцээ мань хүн гэрийн эзэгтэйд зүүдээ хэлтэл эзэгтэй орой болж, харанхуй нөмрөхөөс өмнө явахгүй бол муу юм тохиолдож мэднэ гээд явахыг зөвлөхөд мань хүн юмыг яаж мэдэхэв хэмээн бушуухан мордон давхиж. Удаа ч үгүй байтал гэрийн эзэн ирэхэд эзэгтэй учир явдлыг хэлэхэд ихэд уурсан тэр бол 7 сайн хүүтэй болохыг зөгнөсөн сайн зүүд байсан байна. Мэдэхгүй байж зүүд тайллаа хэмээн уурссан гэдэг. Бушуухан араас нь нэхэн очиход ойрхон довны цаана хэл амаа долоосон чононууд байсан гэдэг. Энэ түүхийг лав худал гэж бодохгүй байна. Зүүдний талаар догь мэдээлэлтэй газар байвал хэлж өгөөрэй хүмүүсээ
Read more...