May 13, 2009

Амьдаар нь

by эвлүүлж чадвал хожно

Путин агаа иржийн гээл цагдаа нар, оффицерууд нь хүртэл дээр доороо ороод бужигналдаад л, чи би гэж сандралдан бие биеэ дайрч унагаал гүйлдээл, харайцгаагаал, бэлэн байдал гээл камандлангуут өндөр намаа ч мартцан сандарсан нөхдүүд том жижиггүй жагсаал ,нүүр гараа угаагаад нөгөө хувцасаа өмсөж амжаагүй хүмүүс нь толгойд дээрээ нусныхаа алчуурыг тохчихсон

а гэхдээ малгайгаа кармаандаа чихчихсэн, өрөөсөн оймсоо урд энгэрийнхээ халааснаас унжуулцан нөхөд байж харагдлаа шүү. Заза наргиа наргиа .Гэнэт зам жим тас чимээгүй болчихоор нь гайхаал хартал зам дээр амьд амьтан битий хэл нэг ч машин тэрэг явган танхай зорчигч алга шүү. За иржийн үү дээ гээл цонхоо томоо гээч онгойлгож байгаал гадагш хартал 1 цагдаа над руу хараал нилээн зосч байснаа өөр нэг цагдаа дээр очоол тэр хоёр над руу гөлрөөл тэгснээ гараа даллаал, нэг юм хэлээл цээжин тус газраа гараа зөрүүлчихээд л нэг юм хэлээд байхын. Гүй ээ эдэр одоо хүнийг 1 мөч ч зүгээр байлгадаггүй хар барамнууд шүү. Заа яадын одоо тээ сайхан төрцөн миний буруу юу,надад юу л байна гоо сайхан байна. Энэ 2 лав царай муутай эхнэр авцгаасан азгүй амьтад юм байлгүй гээд л өрөвдөх сэтгэл өрц рүү хатгаж жишүү харсхийн, дээгүүр нь давуулж саравчлан эн тэр. Зогсчээ байтал дахиад 2 цагдаа нэмж ирээд л бүгд над руу гараа даллаад л ямар нэгэн зүйлийг л учирлаад л.. Би бас л үнэд ороод тоож харсангүй зэвүү хүрээд муусайн эрчүүл ухааны юм бодоол хөшөө шиг, тэртээ холыг ширтэн зогсож ахул. Өө бүр машинтай улсууд ирээл миний зогсож буй цонхны доод талд овооролдоод л би ч зогсоо зайгүй алсын барааг саравчланхан, агаа Путиныг төсөөлөнхөн, биеийн чилээг мартагнанхан зогсож байтал- Анхаараарай анхаараарай та наад гартаа байгаа зүйлээ буулгана уу, аюултай түгшүүрийг намжаана уу, хүмүүсийг бүү түйвээгээч, биднийг бүү түгшээгээч.. Өө ёстой жинхэнэ хараал ид, гартаа утсаа барьсныгаа таг анзаараагүй ажгуу..Хихи

3 өгүүлсэн:

Миний цаг said...

Ёо миний найз яажаагаам дээ тэр олон амьтныг түгшээж этр. Тэгээл нээх гоо сайхнаараа гайхуулсан хүн... Зө зө сайхан төрсөн чиний буруу юу гэж...

Хүслийнжигүүр said...

зөө. чи нээрээ алдаг гараа. мэддэгүймуу. АНУгийн ерөнхийлөгч ирэхэд явах маршрутын 5км ын радиуст мэргэн буудагчид байрласан байсан юм. Оросууд энэнээс юугаараа дутав гэж. Аягүй бол чи тоглоом хийгээд мод аваад буу энэ тэр гэж шагайсан бол шууд буудуулаа шд. амиа бодож бай аан гээлоо. Путин агаагийн зургийг оригоор нь би өгөмз. манайхан мэдээ энэ тэр гээд дээр дооргүй гүйгээстэй байхийн. өнөөдөр ч би гэртээ харихгүйнь л дээ яалтайв

asosexit said...

Чамайг буудцан бол би яана одоо

Post a Comment