May 10, 2009

PC Гацаад байвал

by эвлүүлж чадвал хожно

Өөрийнхөө үгээр жижкээн зөвлөгөө өгий, ойлгомжтой үүднээс. Энэ муу суганы PC гэж битгий хараагаарай, өөрөөс чинь ч болж байгаан билүү.
PC гацна гэдэг ажилтай, түүндээ улайраад, чухал шаардлагатай үед уур уцаар бардаг шүү дээ. Компьютер гацах олон шалтгаан байна. Тухайлбал:

1. Вирус
2. Нүд эрээлжлэм гоёл чимэглэл, зураг хөрөг
3. Дэлгэцэн дээрх хог новш
4. Мэдээллүүдийн эмх цэгцгүй байдал
5. Том хэмжээтэй олон file зэрэг нээх гэх мэт жзжн хүний өөрийнх нь хайхрамжгүй болон санамсаргүй үйлдлүүдээс болдог. Юун түрүүн хөөрхий машинаа буруутгалгүйгэр өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авах нь зүйтэй. Жишээ нь:
-Дэлгэц дээр тохируулсан олон янзын өнгөтэй, эрээн мяраан зурагаа солих, эсвэл бүүр зураг тавихгүйгээр нүдэнд амар хоосон өнгө тавих/desktop-proporties-desktop-backround гэсэн хэсгээс none сонгоод-colour гэсэн хэсгээс өөрт тохиромжтой нүдэнд амар өнгө сонгоод ok/
-Дэлгэц буюу desktop дээр чухал хэрэгтэй мэдээллүүд болон файлаа хадгалж байршуулахгүй байх/Desktop нь C дискний 1 хэсэг учир цэвэрлэж, форматлахад таны чухал файлууд бүр мөсөн устах учир тэдгээрийг D дискэн дээрээ хадгалж байх/
-Удаан ачаалж нээгддэг файлыг нээх гэж 1 зэрэг олон дахин оролдсоноор/тухайн файл таг гацсан бол ctrl+alt+delete гэж дарахад windows task manager буюу ажиллуулж байгаа нээсэн файлууд харагдана. Тэдгээрийн ард талын багананд runnig гэж байвал хэвийн ажиллаж байгаа бөгөөд not responding гэсэн байвал тэрхүү файл нь гацсан байна гэж үзнэ. Тэр гацаад байгаа файлыг хаахын тулд нэрийг selegt-лээд end task-г дар/
Гэх мэтчилэн арга хэмжээ авна.
Ямар нэгэн вирусгүй бөгөөд дээрх арга хэмжээнүүдийг аваад ч зүгээр болохгүй бол доорх аргыг туршаад үзээрэй. Үүний тулд ажиллуулж байгаа файлуудаа, browser-уудаа, yahoo msgr гэх мэт бүгдийг нь хаасан байх хэрэгтэй.
My computer-manage-storage-disk defregment гэж нээхэд уг цонхны баруун талд хатуу диск буюу hard-ны хуваасан хэсгүүд харагдана. Эндээс C-г сонгоод Defregment. Хэсэг хугацааны дараа уг үйлдэл дуусмагц D, E, F гэх мэт дараалан хийж дуусгана. 7 хоногт ядаж 1 удаа defregment хийгээд байвал яваандаа нисдэг болно. Анхлан хийж байгаа үед хэдий хэмжээний цаг орно гэж баримжаалахад бэрх, олон дахин давтан хийхэд үргэлжлэх хугацаа богиносч 10,20 минутанд ч багтчих талтай. Defregment гэдэг нь яадаг вэ гэхээр хардан дээрх мэдээллүүд болон өгөгдөлүүд тарж бутарч, энд тэнд байрласнаар өгсөн командын дагуу тэрхүү үйлдэл болон файлыг нээх гэж компьютер их ''ядардаг'' учраас уддаг. Defregment гэдэг нь тэрхүү салж бутарсан тарж сарнисан мэдээллүүдийг нэгтгэж шахаж ''эмхэлдэг, цэгцэлдэг'' юм. За тэгээд амжилт өөрөө өөрийнхөө юманд сайн эзэн байцгаая, хүүхдүүд минь

10 өгүүлсэн:

Оргил said...

өчдөр ком гацахаар аваад чулуудчаад жоол байжийгаад буцааж авчраад суужийн дэлгэц энтр жоохон сонин болсныг эс тооцуул хурд нь нэмэгдсий шүү хэ хэ

director said...

Яахнуу хөөрхийг авч шидээд заяа нь гомдчуул яана чамайг гацаад байвал аваа шидчүүл чи яахуу. комьпютерийн эрх ашгийн хамгаалах нийгэмлэг байгуулнаа ерөөсөө хэхэ

Anonymous said...

за тиймээ тэгмэрийн байна.
дао

Миний цаг said...

Гүэ заримдаа аваад чулуудчихмаар л байдын. Харин нэг ах "Унаж яваа машинаа энэ муу төмрийн сэг гэж хэлж болохгүй ээ. Амьдрал нэг л боолтон дээр тогтдог юмшдээ. Эдэлж хэрэглэж байгаа зүйлээ хайрлаарай. Эвий минь истой сайн шүү гэж хэлээд байвал өнгө ороол улам хурдалдаг" гэж хэлж байсан юм. Тэр санаанд оров.

Ангаахай said...

Тийн би гэрчлэнэ тэр дэфрэжмэнт бол истооо тус болдын бээлээшүү

Хүслийнжигүүр said...

Маний хуучин ПС, принтер 2 бол их царай харийшд. дургүй хүрвэл заримдаа охин шиг аргадуулна гээч. үнэн дураараа. тэгээд л гуйж гувшихаар зүгээр хэвлээд өгнө. дургүйгээ хүрвэл яаж оролдоод юу ч хэвлүүлж чадахгүй. Одоо ч салж санаа амарсаан гэж. одоогийн энэ псгээ бол би эхнээсээ л хатуу гараар хүмүүжүүлж байгаа гээд бодчих. заримдаа эднууд надад амьгүй техник мөртөлөө харьцаж байгаагаас шалтгаалан амь ордог эд шиг санагддагийн гээлоо.

xvv said...

Хүний компьютер болохгүй байна үзээд өгөөч гээл очоод би суухаар зүв зүгээр болчдын ;) Царайлаг төрсөн нь бидоёрын буруу юу тээ ;;)

director said...

амьгүй ч гэсэн тэр чинь одоо 1 тийм.. юу шүү дээ хөө, амьтайм шиг. Ус хүртэл эргэн тойронд юу болж байгаагаас шалтгаалан молекул нь өөрчлөгддөг гэсэн. PC бас эргэн тойронд юу болж байгаагаас хамаараад гацаал, унтрааал, удаал, уншаал байдаг биз. зүгээр байхад зүгээр л байгаарай гэж эсэргүүцэж байгаан тэр мэдоо

Оргил said...

хүүгийн хэлсэн явдалтай олон л учир ч явлаа би гайхаал байды. царай хардаг гэж үнэн байхөө хэ хэ

asosexit said...

миний PC яаж ч хичээсэн гацаая гэхийн бол гацчихна хичээхгүй гацаасан ч гацна /элийрэл/

Post a Comment