Apr 30, 2009

Азтай бас азгүй

by эвлүүлж чадвал хожно

Өнөөдөр би гадуур явах ажилтай тул нэг байшингаас нөгөө байшингийн хооронд ойрхон байсан тул а бас гадаа дажгүй сайхан дулаахан байсан учир алхаж гарав. Гэтэл нэгэн саваагүй бодол толгойд зурсхийн орж ирлээ. Би вээр гадаадын жуулчин бөгөөд Монгол улсыг нэрээр нь эчнээ танихаас бус зүс царай, ямар нэгэн мэдээлэл юу ч үгүй ба анх удаагаа ирж буй зочин гэж өөрийгөө төсөөлөөд алхаж гарав. Гэтэл яаваа таминь, тахир татанхай, арьс мах нь үхэжсэн гар хөлөө ил гаргасан, нус нуухандаа баригдсан хүн алгаа тосоод гудамжинд хөлөө жийн сууж байх. Зөрж өнгөрөөд холдоогүй байтал 16,17 той болов уу гэмээр нэгэн эмэгтэй бас л хөлөө жийгээд суучихсан, хажуугаар нь өнгөрөнгөө гартаа барьсан картон цаасыг сонирхож харсан хүмүүс өөр лүү нь дөхөж ирэхэд инээмсэглэн басхүү үнэн худлыг үл тааварлах горьдсон харцаар харан сууна. Гартаа барьсан тэрхүү цаасыг хальт ажиглавал '' ээж сэхээнд орсон..''цааш нь уншиж зүрхэлсэнгүй.

За энэ ч яахав улс орон бүрт л ийм ядуу зүдүү байдал ямар нэгэн хэмжээгээр байдаг даа гэж бодосхийн гэдэс хонхолзож буйг гэнэт анзааран хоолны газарт орлоо. Меню харж амжаагүй байтал зөөгч томоос том тооны машин бариад хүрээд ирэв. Өндөгтэй II хоол захиалаад тооцоог хийгээд эргэн тойрны хүмүүсийг ажиглан суулаа. Хуушуур бууз авсан хүмүүс гараараа бариал идэхийн, күй ээ энэ чинь одоо гар мараа угаадаггүй өвчин тусуул яана даа, монголчууд чонын ходоодтой гэсэн ийм учиртайн байж. Цаг харлаа 15 минут өнгөрчиж хоол ирэхгүй нь ээ, зөөгчийг дуудтал гайхаж харснаа юу билээ гэсэн янзтай харснаа аааан тийн тийн тийн за одоохон мартчиж уучлаарай ахаа гэснээ хоолыг минь авчирч явах замд утас нь дуугарахад утсаа авч ярингаа миний хоолыг ширээн дээр тавьчаад яваад өгөхийм даа. Тэндээс гараад цааш явтал залуухан 2 хос зогсож байна. Эрэгтэй нь халамцуу бололтой- чи яасан намайг доромжилж ханадаггүй хар г.... вэ, би та 2-г 2-ланг чинь нийлүүлж байгаад алчихаж чадна шүү мэдүү чи гээд эрүүнээс нь барьж байгаад түлхэхэд сайхь эмэгтэй чимээгүй уйлан зогсоод л байх юм. Яах гэж монгол хэл мэддэг болов оо гэж өөрийгаа зэмлэлээ.
Замын нөгөө талд миний зорьсон газар байгаа тул зам хөндлөн гарлаа. Гарц энүүхэнд байхад 2 митрийн цаана 2 охин, тэр 2-н цаана 3 митрийн зайд 1 залуу гараасаа жаахаан хүүхэд хөтөлчихсөн гүйж харагдах юм. Яаагаад ингэж үхрийн баас шиг дор бүрнээ замын цаад руу гарах гэж гарцгүй газраар зүтгээд байгааг нь бодоод олсонгүй. Гарцаар гарах гэтэл жолооч нар зам тавиж өгөхгүй дайрчих шахаад л өнгөрөхийн. Хараал ид гэж, энэ Монголчууд юунд иймийн насаараа морь унаж байлдсан гэсэн тэгэхээр дайчин чанар нь энэ машин унахаараа бүдүүлэг дээрэнгүй болж хувьсан үлдсэн юм байх даа гээл толгойгоо гашилгаж явлаа. Хөөрхий 1 солонгос тэрэг бараг салж унах шахсан дугуйгаараа түчигнэж ядан явна, малгай духдуулсан бор жолооч жолоотойгоо ноцолдон байтал машин нь замын голд таг унтрахад амандаа юм үглэн ганцаараа түрсээр замын зах руу гаргах гэж хөмхийгөө зуун гүрэлзэхэд машиных нь хойд суудалд суусан /такси болгож хөлслөн явж байгаа болов уу/, нэгэн залуухан охин гартаа янжуур чимхсэн шигээ нүүрийнхээ 70%-г хаасан нүдний том шилнийхээ дээгүүр ийш тийш харан жишим ч үгүй сууж байх. Жолооч машинаа түрэн явах замд цаанаас нь данхар том танк шиг жийп дайрчих шахан хурдалж ирснээ тоос манартал тоормозлон хурдаа хассанаа, теньтэй хар цонхны цаанаас малийсан цагаан нүүр цухуйснаа наад ямбийгаа замаас зайлуул л даа чи муу одоо гэхэд сайхь жолооч -за байжий л даа эндээс гараадхая, машин унтарчихлаа гэхэд -Өө чи муу одоо хурдлааш дээ, ингэх байсын бол яах гэж ийм ямбий унадын чам шиг ийм юм нар дандаа ингэж гай болж байдын гэхэд мань эр басуулан доромжлуулсандаа хөлстэй магнайгаа малгайгаараа арчин -муу сайн баячуул мөрөөрөө яваа нэгнээ дандаа ингэж доромжилж байдын, чи гацаараа машинтай нь юм уу би үнэнээ л хэлээ биз дээ гэж сөргөхөд өнөөх нь машинаасаа бууж ирэн заамдахад хариу заамдалцан авснаа уучлал гуйн учирлахад цагаан царайт - хэрээ мэдэж хуцаарай мэдүү чи гээд бандгар гүзээгээ машиндаа суулгаад яваад өгөхөд сайхь жолооч хойноос нь харан санаа алдан хоцровоо хөөрхий. ey fuck. Юунд ингэж нэгнээ дээрэлхэнэ вэ энэ монгол хүн, насаараа бусад улс гүрнийг дайлаар мордож эзлэн авч байсан цусны чанар нь зах зээлийн нийгэмд орохоороо ийм болж үлдсийн байх даа. Ээж аавдаа эрхлээд сууж байх насандаа бохь нойтрн цаас барьж авчих л даа энээ тэрээ гэж хэдэн буудал дагаж явахад урмыг бодож 1 аваад цаашаа эргэхэд дахиад нэг жаал, А яа яа өрөвдөлтэй бас яршигтай. Зорьсон газартаа би хүрч очин ажилдаа орлоо. За хот газар нэг иймэрхүү байдаг юм байна. Байшин барилга нь ихэд намхан юм, сайн архитектур олддоггүй юм болов уу? Эсүү хөрөнгө мөнгө хүрэлцээгүй байдаг юм болов уу? угаасаа өндөр байшин барих хуулиараа хориотой байдаг юм болов уу? Aash, учрыг олохгүй нь. Хөдөө гарч байгаль үзнээ хөө маргааш явнаа. За би бол ингэж л төсөөлөх юм байна. Сайн сайхан зүйлүүд бол мэдээж байна. Гадны хүний нүдэнд, санаанд болохгүй бүтэхгүй зүйл л тод үлддэг байх гэсэндээ тэр талаас нь харлаа. sorry гэнээ

6 өгүүлсэн:

Хүслийнжигүүр said...

өө чи. яг гадны хүний хардгийг яг харсан байна шд. ингэхэд чи гадаад уу.

director said...

I'm sorry i didn't see you. Can i help you? са-йн бай-на у би гадаад-ас ир-сэн хү-н бай-на

Оргил said...

тээд гадаадад захирал хүн байдымууу

зэрэглээ said...

hehe. odoo yaaltai. 3hurehgui sayulaa 1say n ub-daa shingeetei. utaandaa manaraatai. manaihaaan gej berh ulsuud shuu.

teheer director sain te?

K said...

zahirlaa

Stranger said...

meeeedremj aimaaar gooiy, bi durtai...

Post a Comment