May 15, 2009

Хачин зүүд

by эвлүүлж чадвал хожно

Хаана ч юм бэ дээ 1 давчуу намхан таазтай өрөөнд 1 том уртаа гэгчийн модон ширээний ард найз залуутайгаа зэрэгцээд зогсчихсон бөгж солилцож байхын. Гэтэл миний бөгж миний хуруунд томдоод сугарч унах нь халаг, тэгсэн би- Өө хэн нь ийм том цагираг авдаг байнаа гэсэн чинь хүмүүс

алга ташаал байхын. Хартал ширээнээс цааш 2,3 алхмын зайтай шал нь 1 төө хэр доошоо(миний зогсож байсан ширээтэй шалны хэсэг нь 1 шатны гишгүүр мэт өндөр байхын). Олон хүн байсан л даа. Нэг нь ч гартаа цэцэг, хундагатай дарс, өнгө өнгийн шаар гэх мэт тэмдэглэлт өдөртэй хамт байдаг зүйлүүдээс 1 нь ч харагдсангүй. Би нэх гоё дэрэвгэр хормойтой цав цагаан хуримын даашинзтайгаа хүмүүсийн дунд ороод л хэсэг байхад ээж маань ингэж ярьж байхын: - 2 хүүхдээ маргааш хуримын ордонд оруулнаа, өнөөдөр тийм ч сайн өдөр биш. Маргааш сайн өдөр байгаан, өнөөдөртөө ингээд өндөрлөцгөөе гэхийн. -Ээжээ та чинь яаж байгаан бэ өдөр дамнаж хийдэг ийм хурим байдаг вм уу гэхэд юу гэснийг мэдэхгүй нэг мэдсэн машинтай, аймаар донсолгоотой шороон замаар 1 хүнтэй харанхуй болтол яваад л байх юм. би сандарч яах ийхээ мэдэхгүй тэвдэхэд тэрээр дув дуугүй л байх юм. Хотоос гарсан бололтой хоосон талд ирээд зогсоход сайхь залуу машинаа зогсоогоод чив чимээгүй л суугаад байв. Ингээд л зүүд маань төгсчихлөө. Ямар ч учиртай юм бүү мэд, хурим энээ тэрээ гэж юу ч бодоогүй л юмсан. Хуримтай таарах муу гэж хүмүүс ярьдаг шиг хурим зүүдлэх муу байх даа. Зүүдэлсэн зүүдэндээ нэх юм бодолгүй л байдагсан. Энэ хараал идсэн зүүд нэг л дотор маажаад, дотор сонин болгоод, тавгүйтүүлээд байсан түл зүүдний тайлал хэсэг хайж суусан боловч цахим ертөнцөөс нь олсонгүй ээ, харин ч бүр нэг сайтнаас нөгөө сайт руу хагас дутуу хуулаад тавьчихсан, тэндээс бүүр нөгөө рүү бас л хагас дутуу хуулчихсан байсныг нь харахаар насаараа нэгнийхээ амнаас будаа идэлцэж хоосон зайгаа нөхдөг юм биш бээз гэх бодол төрж байсныг нуух юун. Зүүдийг хэрэв зөв тайлаагүй нөхцөлд буруу муу үр дагаварт хүргэдэг юм гэсэн. Нэг домог ч гэх юм уу түүх ч гэх юм уу нэг зүйл байдаг нь : Алдуул мал хайж явсан нэгэн хүмүүн юм үздэг хардаг нутгийн нэгэн айлд очиж л дээ. Гэрийн эзэн эзгүй байсан тэл эзэгтэй иртэл нь түр хажуулдаад ав гэсэн тул нилээн хүлээсэн хүн ч хэсэг зуур хаужжлдаад авах зуураа уулын цаанаас 7 чоно өөрийг нь хараад зогсож байгааг зүүдлээд сэрсэн байгаан. Сэрмэгцээ мань хүн гэрийн эзэгтэйд зүүдээ хэлтэл эзэгтэй орой болж, харанхуй нөмрөхөөс өмнө явахгүй бол муу юм тохиолдож мэднэ гээд явахыг зөвлөхөд мань хүн юмыг яаж мэдэхэв хэмээн бушуухан мордон давхиж. Удаа ч үгүй байтал гэрийн эзэн ирэхэд эзэгтэй учир явдлыг хэлэхэд ихэд уурсан тэр бол 7 сайн хүүтэй болохыг зөгнөсөн сайн зүүд байсан байна. Мэдэхгүй байж зүүд тайллаа хэмээн уурссан гэдэг. Бушуухан араас нь нэхэн очиход ойрхон довны цаана хэл амаа долоосон чононууд байсан гэдэг. Энэ түүхийг лав худал гэж бодохгүй байна. Зүүдний талаар догь мэдээлэлтэй газар байвал хэлж өгөөрэй хүмүүсээ

13 өгүүлсэн:

Alta said...

Зүүдэндээ утга учир ач холбогдол өгөөд байхаар байдал бишддэг байх аа би тэгж бодоод аль болох мартдыншд
хэд хоногийн өмнө чононд баригдах шахсан баахан чоно гэж орилоод л ...
уншсан номноос болсон байх аа хэхэ
хүн чоно, вампирууд гээд л ...

K said...

машинаар авч давхиад байгаа залуу яавч суух гэж байсан хүн чинь бишээ гсн :p чамд хайртай тийм хүн л байсан байх.

Ангаахай said...

Миний хувьд ач холбогдол өгч байх хэрэгтэй л гэж боддог. Тэгээд ч ач холбогдол өгөхөөр зүүд цаанаасаа л нэг өөр байдаг. Мэдээж шөнөжин цус сорогчидтой хөөцөлдөчихөөд нэг л юм хэлээд байна даа гээд гажигтаад яваад байвал өөр л байх л даа. Зөнтэй зүүд цаанаасаа л өөр байдаг байхаа. Бүрррр нэг сэтгэлээс гарч өглөггүйшд. Жишээлбэл энэ зүүдний бөгж томддог хэсэг ч юмуу. Муу зүүд зүүдлэхэд домнодог дом хүртэл байдаг. Саяхан би бас хүнээс зүүдээ асуух шаардлагатай болсон. Энд бичихээр их урт удаан болоод байна. Блогтоо оруулчий дөө. Өчигдөр шөнийн зүүд л их муу ёртой зүүд байдаа түй түй түй. Зүүд үнэхээр зөгнөдөг л юм даа.

Миний цаг said...

Зүүд сэтгэл зүйтэй холбоотой. Гэхдээ хуримтай таарах муу, төрөөгүй хүүхдэд өлгий бэлддэггүй гэхчилэн мухар сүсэг гэмээр зүйлүүдэд дургүй ээ. Хурим зүүдлэх юу нь муу байгаан. Машинтай донсолгоотой замаар явж байгаа нь л хэцүү болохоос. Битий элдэв дээдийн юм бод. Нэг зүүднээс болоод сэтгэл тавгүйрхээд байвал яаж амьдрахын. Дээр нэг киноноос үүдэлтэй зүүдэлсэн гэж хэлсэн дээ. Яг тэрүүн шиг л байхгүй юу. Хурим мууримтай таарсан уу эсвэл тэр тухай халльт бодсон уу...

director said...

piglet-
Чоно зүүдлээд л ядаж зүүдэндээ ч болов чам шиг харахсан, хэхэ ном уншсан бол тэрнээс л болж зүүдэлсэн байх дөө, тэгэхдээ чоно ч бай нохой ч бай, хөөгдөөд хазуулахгүй бариулахгүй байвал зүгээр гэдэг юм билээ.
k-
сонин л юм, хэхэ
Ангаахай-
Зүүдний талаар мэргэжил ч юмуу гарын авлага элбэг бөгөөд ойрхойн байсан бол зүүд, сүнс, зөн совин гээд л маш сонирхолтой боловч аймшигтай тэр зүйлсийн утга учирт алхам ч болов дөхөх байсан биз, муу зүүдийг бол зүүн мөрөн дээгүүрээ нулимаад самны шүд хугалж хаян домнодог юм гэнэлээ
Миний цаг-
Ямар киноноос үүдэлтэй ямар зүүд билээ хө, хурим найрын талаар ерөөсөө бодоогүй ээ, хуримтай холбогдолтой ямар нэгэн юм уншаагүй, бодоогүй хэхэ зүгээр байж байхад ийм гаж гаж гэмээр нэх битүүлэг зүүд гараад ирэхээр түгшээд гэх нь хайшаа юм, айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг л байна шүү

Оргил said...

тээд тэр хүн чононд бариулциймуу

director said...

тийн ш дээ бариулцан

dao said...

azguien

xvv said...

Шүд уналаа гэж зүүдлэх муу гээд самны шүд хугалж домнодог гэдэг.
Харин хуримтай таарах муу гэдэгтэй бол ёстой санал нийлдэггүй. харин ч бөөн эерэг энергитэй орчинд орж байж юу нь муу байдгийг ойлгодоггүйм Тэгээд ч өчнөөн л хуримтай таарч, хуримд очсон зүв зүгээр л байнадаг хэхэ
Хурим зүүдлэх ч юу нь муу байгаан? бөгж томдоо л биз. хэхэ
Машинтай залуу авч зугтахад зүгээр л түгшээд суугаад байх хүн мөн үү биш үү? Энэ чиний зүүд мөн үү биш үү? :p
Runaway bride гээд Julia Roberts тоглосон билүү нэг их хөөрхөн кино үзэж байсан санагдана. Тэрэн шиг ч юм шиг хэхэ. Эсвэл нөгөө Гарьд Магнай дээр богтлогдохынх нь өмнө авч зугтаадаг шиг л юм. Гэхдээ 7 чоно харж байхад 7 хүүтэй болох зүүд байсан юм чинь нэг залууд авагдаж зугтагдахад бас тэр хэмжээний сайн юм байгаа байх оо :D
Эсвэл нэг тийм нууц амраг мамрагтай болохыг зөгнөсөн зүүд ч юм уу :p

xvv said...

Миний шүд биш самны шүд гэж хэлдэг гэсэн хэхэ... мартсан байн.

director said...

хүү-
за тээд одоо би нууц амрагтай болох юм биз дээ нэх сонион хэхэ зүүдний талаар олигтой юмтай газар хэлээд өгчих хүн алгуу даа

Миний цаг said...

Зө захирлын ирээдүй хачин бүрхэг болоод явцан шүү...

Оргил said...

burheg ireeduig giiguuleh ter zaluu chi haana yavna he he

Post a Comment