May 6, 2009

хоолноос ходоодоо

by эвлүүлж чадвал хожно

Аав ээж, эмээ өвөө маань: -Залуу байхад тоодоггүй байж. Хүүхдүүд минь одооноос наад биеэ хайрла хоол ундаа зохицуулж сур над шиг хөгширөөд ирэхээрээ хоол иднэ гэдэг чинь хэцүү болчихын. Цээж хорсоод, гашуу оргиод, ходоод дотор эвгүйрхээд хэцүү юм. Аль болох шөлтэйхэн шиг юм идэж бай гэж захидын. Гэтэл яав, эмээ өвөөгийн битгий хэл ээж аавын насан дээр очоогүй байж чад хийчих гээд байгаам бусуу. Хэд хоног дараалаад 2-р хоол идчихээр л мажиичих гээд байхым. Ядахад яр, Ядрахал зүдрэх гэгчээр ажил орой 8с тарна. Очоол хөлдүү

махтай ноцолдон байж 1 хоол царайтай жонхуу хутгаж иднэ. Шөлтэй хоолонд дургүй болохоор хуурга голдуу хийнээ бас. За тэгээд цуйванд нугасүй гэжуугаа.10,11 болж байхад өвчүүнийхээ цаагуур жаал юм чихэж аваад орон дээрээ очоод хэдэн ясаа эвхээд бүтээчихэж байгаан. Орой хоол идсэний буянд шөнөжин хар дараад мангас ч юмуу нохой ч юмуу өглөө болтол хөөцөлдчинөө. Өглөө босох гэж 80 байтугай 90 юм болж байгаам. за хоолны хувьд ийм байгаам гэдэг чинь бор ходоодоо хайрлаагүй миний л буруу болж байгаан. Харин ходоодноос илүү цөс өвдөж байгаан. Цөс нь өвдөхөөрөө баруун хавирганы доод талд аймээр хатгадаг болчдийн байлээ.Өрхийн эмлэгт үзүүлтэл : Бодож боджийснаа:- Дүүрэг дээр очдоо гэлээ. Дүүргийн эмнэлэг нь -Өө за тодорхой. наадах чинь яг мэдрэлийн гаралтай, мэдрэлийн эмчид үзүүл гэдийн. Нөгөө мэдрэлийн эмч нь : -За хүү минь ядаргаа байна гэдийн. Хараал ид гэж. Аль нь үнэн юм бэ дээ. Гээд хувийн эмнэлэг рүү чавхадлаа шүү. Гэтэл эход нийлээн удаан харж байснаа: -Цөс чинь нилээн өтгөрсөн байна. хэд сайн угаачих тэгээд шингэрээд гайгүй болно. Сардаа 2,3 удаа угаачихаж бай. гэж зөвлөдийм байна. Урьд нь цөс угаах энтэр гэж хальт сонсож байснаас биш яг ямар замаар яаж угаах талаар 00 төсөөлөлтэй амьтан чинь тэрүүхэн хооронд За бас юу гээч нь вээ. Хоолойруу хэдэн метр гуурс хийх болоо.,хэд хоног бөөлжихийн болоо, юу ч идэхгүй лав 7 хонох байх даа гээд л бодоод амжиж байгаам чинь. Хүссэн бас хүсээгүй мөч ирж цөс угаах боллоо. Өвдсөөр байгаад ядарсандаа болоод цөё маань намайг хамаг байдгаараа аргадаж бас загнаж байлаа. Тэгээд л эхэлсэн. Бөөн юм бодож мэдрэлтэж айж байснаа бодоод инээд хүрсэн. Инээд хүрсээн. За бүүр баахан нуршчихлаа. Уг нь би та нартаа 1 сайхан зөвлөгөө өгөх гэсэн шүү ухаантай юмаа. За цөсийг ингэж угаадийн байна лээ шүү.
Цөс угаах
Ихэвчлэн цөс сунах, өтгөрөх тохолдол их байдаг ба энэ нь цөсний өвчлөлийн эхний үе шат юм. Дээрх өөрчлөлтүүдийг арилгах, мөн уг өөрчлөлтүүд гарахаас сэргийлэн цөсийг угааж болно. 1 угаахдаа сард 2-3 удаа угаавал үр дүнтай болно.
Бэлтгэл:
Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй(зөвхөн шингэн юм ууна).
3 шил 0,5 л-н оргил рашааныг тасалгааны темпратурт 10 орчим цаг байлгаад орой унтахын өмнө халуун дулаан газарт тавьж хонуулна (пааран дээр тавьсан ч болно.)
Заавар:
1.Өглөө 7:00 цагт ууттай нунтаг балдмэлийг/magnism/ 1 аяга халуун буцалсан усанд найруулж маш хурдан ууна. /Энэ үед шилтэй рашааныг халуун усанд хийж оочиж уух хэмжээнд хүртэл халаасан байх ёстой. Бөглөөг нь зөвхөн уухдаа задална/
2. Бэлдмэлийг ууснаас хойш 15 минутын дараа эхний рашааныг ууж эхлэх бөгөөд уусны дараа баруун талаараа хажуу тийш харж хэвтэх бөгөөд баруун гараа нугалалгүйгээр дэрлээд, зүүн өвдгөө гэдэс рүүгээ нугалан хэвтнэ./зүүн өвдөг цээжний харалдаа байх ёстой./Энэ үед баруун хавирганы доор халуун устай грилка байрлуулсан байна. Рашааныг аль болох богино хугацаанд ууж дуусгавал сайн бөгөөд цөс амархан хөөнө.
Энэ мэтчилэн халуун рашааныг уугаад хэвтэхдээ грилкийг байнга халуун байлгах шаардлагатай/бүлээссэн бол халуун усаар сэлбэнэ/.
3. Рашаанаа бүгдийг нь ууж дууссаны дараа хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй хэвтэнэ./Грилк хөрсөн бол заавал халуунаар сэлбэнэ/
4. Хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй хэвтсэний үр дүнд хүндрэх шаардлага гарна. Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг.
За ингээд цөс угаах үйл ажиллагаа дууслаа.
Жич: Хамгийн түрүүнд уудаг тэр найруулдаг нунтгийн нэрийг нь санахгүй байна өө.Магнизм гэж байсан санагдана.Ямар ч байсан мөнгөлөг саарал ууттай зүйл байсан, доторх нунтаг нь сахар шиг цагаан өнгөтэй. Найруулаад уухаар давслаг гашуун хэцүү амттай юм байна лээ шүү. Аан нээрээ бас рашаан халаачихаар уухад хэцүү шүү, гэхдээ зүгээрээ чи чадна.

13 өгүүлсэн:

director said...

гэдэс аймаар өвдөх байх даа гэсэн чинь ширхэг ч өвддөггүй юм билээ, цөсөө угаачихаад оройхон тийшээ хөнгөхөөн будаа, лавшаа идэж. Маргаашнаас нь эхлээд цуйвангаа машиндаж өгсөн дөө. хоол шингэхгүй байгаа ч юм шиг, цээжээр хатгаад зовиураад байвал цөсөө дурандуулаад үзээрэй

Ангаахай said...

Ээ баларсан ийн. За тэр яах вэ. Өлсөөд үхэх нь хар эрт. Чи өлсжил байгааз дээ бодуул хэхэх аймаар муухай тээ.

director said...

цуйван идсээр байгаад гэдэс хагарлаа. БИ байна ш дээ мах нь бага зэрэг түлэгдсэн, үс шиг нарийхан гурилтай, луувантай, ахиухан сонгинотой бас их биш тостой тийм л цуйванд дуртай шд. Өлсөөд байвал нөгөө юу яадын за байз өтгөн кофе бас хар шиклаад

Хүслийнжигүүр said...

өөш. энэ цөс угаах арга чинь шал аймаар ийн. надад бүүр амар арга байгаа. Тэрийг орой унтахаасаа 2 цагийн өмнө уугаад хэвтэж байгаад унтана тэгээд өглөө цөсийг чинь угаасан туулга бизнес хийгээр чинь гарна. Цөсний чулууг ч гарганаа гэжүүгаа. гэхдээ чулуу нь 1 смын диаметрээс илүү бол энийг ууж болохгүй. харин түүнээс дотогш цөс нь өтгөрсөн, бага зэргийн чулуу хайрагтай болсон энэ тэрийг бол один уултаар бүгдийг хуу хаман гадагшлуулна шд. Харин тэр шингэнийг надаас худалдаж л авна. Гэр бүлийн нууц учир. :->

director said...

өөе өөе нууц байхдаа яадаын бэ чи одоо бусад нь ч гэсэн эрүүл саруул яваг гэж бодохгүй байна гэжүү шал аймаарын. залуус бид чинь бие биенийгээ дэмжиж л явах хэрэгтэй ш дээ тэр уудаг юм нь юу ийн, бас уухын өмнө хойно яах ёстой ийм, а тэгээд үнэртэн танартай хэрэгтэй юу гүй юу

Хүслийнжигүүр said...

Нэг их нууц бишээ.хамгийн гол нь олсон ашигаа хүнд өвчтэй хүмүүст зарцуулдгийн болохоор зардагиймаа. уучлаараа. бидний найруулж өгсөн 300мл шингэнийг орой уугаад л болоо. тэгээд өглөө нь цөсийг туусан байх болно.

Ангаахай said...

Өгчөөч чэ

K said...

жигүүрээ очиж байгаад нэгийг авна шүү.гэхдээ чулуутай бол хамаагүй тэгж угааж болдоггүй биздээ айн?

манай нэг найз чулуутай,гэхдээ 1см-ээс хэтрэхгүй гэж байсан.

Хүслийнжигүүр said...

Зайрмагаа. Нэг удаагийн найруулалтаар 5 хүний уух тун гардаг тул 5 хүн олчихоод найруулдгиймаа. тэгэхгүй бол найруулаад удвал мууддагийн. Ер нь бол энэ найруулга маань 1 см-н даиметртэй чулууг гаргаж байсан л даа. гэхдээ тэрнээс илүү том байх юм бол гацна гэж бид болгоомжилдогийн. бас цөсөндөх чулууг бутлах чадвартай байдаг тул гайгүй байх гэж бодож байнөө.

director said...

ооо надаа нэгийг зарчихаа би гэрийнхэнтэйгээ нийлээд уучихна ээждээ, аавдаа, найз залуудаа, өөрөө, 1 найзтайгаа гээл болоо. Зүгээр гүйлгэж мүйлгэхгүй хийгээ гаргадын бол амар л юм байна ойрдоо хууч эхлэх гээл байна

mess said...

tegvel director mani 2 huvaagaad avchihii :D

xvv said...

Бөөн бичлэг бөөндцөн байхчив.. Энэ урьд нь гэхдээ уншиж байсан санагдана...
Магнийн сульфатын уусмалаар туулгаж цөс угааж болдог. Гэхдээ рашаанаар угаах нь илүү амархан, сөрөг үр дагавар гарахгүй. Ер нь муу ч сайн ч эмчид үзүүлж байж болсон нь дээр байх л гэж зөвлөмөөр байна...

director said...

Тиймээ энэ бичлэг хуучин бичлэг,хүмүүст хэрэгтэй гж бодуужин үүнийг дахин оруулсан билээ. Мэдээж эмчдээ үзүүлж харуулжаад угаа болно гэвэл угаанаа хө, шүд өвдсөн ыинь тэрийгээ мэдкүү цөсөө угаачдаг бол яанаа тэ шал далий ярьдаг наасан.

Post a Comment